УЛС ТӨР

Сонгуулийн саналыг гар аргаар дахин тоолох санал хуульд оруулна

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, мөн зүйлийн 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргасан захирамжийн дагуу Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2019.11.06/ Сонгуулийн ерөнхий хороонд /СЕХ/ ажиллав. Энэ үеэр 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгууль болон Орон нутгийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил ямар байгаа талаар мөн Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаатай холбоотойгоор тус байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн хугацаанд сонгуулийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирснийг дурдаад, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг хэллээ. Мөн сонгууль зохион байгуулахтай холбоотой санал хүсэлт, хүндрэл бэрхшээлийн талаар асууж, ярилцлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, энэ жилийн сонгуулийн төсөв нэмэгдсэн. Энэ нь 2012 оноос хойш сонгогчийн тоо 260 гаруй мянгаар, 2016 оны сонгуулиас хойш 112 мянгаар өссөнтэй холбоотой, ирэх хавар энэ тоо нэмэгдэнэ, үүнийг дагаад санал авах байр, хэсгүүд нэмэгдэх юм.

Энэ жил 20.1 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулахаар Сангийн яам тооцоолсон байгаа гэв.

Мөн тэрээр Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгууль гэж 3 ангилахаар өөрчилсөн болон сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гар аргаар дахин тоолох саналыг хуулийн төсөлд оруулж байгаа гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Н.Амарзаяа, О.Содбилэг, Ж.Батзандан нар болон Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат зэрэг хүмүүс оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Dorj
Dorj
2019-11-06 17:25

Та сайжруулсан шахм�##� түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу
ГЭСЭН АСУУЛТ байна ЭНЭ асуултаа нэг сайн локикоор уншаад үзээж гэмээр байна. (Түлшийг угаарын хий)
мөн угаарын хий аюултай юу гэж асуув�##� мэдээж аюултай шүү дэ.

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 19:11

Cephalexin Side Effect http://buycialisuss.com - Buy Cialis Keflex 500 Mg Uti Cialis Zithromax And Alcohol

StevSlarie
StevSlarie
2020-02-09 06:11

Baclofene Tabac Posologie http://cheapcialisir.com - Cheap Cialis Is Nolvafien The Same As Nolvadex cialis 5 mg Propecia Canadian

Холбоотой мэдээ

Back to top button