УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Х.Нямбаатарын хуулийн зөвлөх болсон Д.Цолмон 57.6 саяын зээлтэй ч, 7 компанийн хувь эзэмшигч

Хотын шинэ дарга Х.Нямбаатар өнгөрөгч баасан гарагт /2023.10.13/ тамгаа гардаж, ажилдаа орсон билээ. Тэрбээр өнөөдрөөс томилгоонуудаа хийж, багаа бүрдүүлж эхлээд байна.
Х.Нямбаатар нь хуулийн зөвлөхөөрөө ХЗДХ-ны яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмонг томилжээ.
Түүний хувьд ХЗДХЯ-нд 2018 онд мэргэжилтэн, 2021 онд ахлах шинжээч, 2022 онд газрын дарга болон дэвшин ажилласан байна.
АТГ-т 2022 онд гаргасан ХОМ:
- Өөрийн орлого: 38 сая
- Гэр бүлийн орлого: 47 сая
- Орон сууц: 263 сая
- Автомашин: 93 сая
- Мал: 35 сая
- Газар: 25 сая
- Хадгаламж: дансанд 13.8 сая, бэлэн мөнгө 180 сая
- Зээл: 57.6 сая
- Компани: МОЛЗ ХХК-ийн 100%, Тэнүүн буудай ХХК-ийн 50% , Хангайн эко хүнс ХХК-ийн 50%, Эко жуулчлал ХХК-ийн 100%, Өмгөөллийн Дилоз ХХН Нөхөрлөлийн 50%, Өмгөөллийн Хэруга Партнерс ХХН Нөхөрлөлийн 50%, Юнайтедменежмент консалтинг ХХК-ийн 25%-ийг тус тус эзэмшдэг байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боловсролын зээлийн сангийн хулгайч хүүхэн. Нямбаатарт иймэрхүү буруу гарын хорчингууд л олдож байна уу. Нийслэлийн хуулийн хэлтсийнхэн наад эргүү авгайгаас чинь илүү чадвартай мэргэжлийнхэнтэй
Ха ха хаа ч цуг гэгчээр суганы үснүүдээ
Нэг улс төрч гэсэн баагийг тойрон нэг хэсэг бүлэг гарууд дагаж амьуиргаа залгуулдаг хачин жишиг бүр тогтжээ. Биe даан амьдрах чадваргүй юмнууд
Хууль зүйн яаманд дарга байж баахан өмгөөллийн нөхөрлөлтэй ч байх шиг. Бэлэн мөнгөтэй байж зээлээ хаадаггүй юм байх даа?! Бэлэн мөнгөтэйг нь хэн нотлох юм бол доо
БЗСангаас авсан өрөө төл
Зээлээр брэнд угалдаг хүүхнүүдийн нэг бас хулгайч уу
А-лзахгүй. Ирэх жилийн өдийд гжвэхэд л тэрбумын хадгаламжтай болцон байж байна. Монголын төр ч өгөөжтэй шүү дээ.
АРГАГҮЙ Л ХУЛГАЧААР ДҮҮРСЭН ТӨР ЮМАА. ХУЛГАЙЧУУД ЯАЖ ХУЛГАЙЧАА БАРИХ ВЭ ДЭЭ.
180 саяын бэлэн мөнгөтөй байж 57 саяын зээлээр яадаг байна аа ...энд л учир байгаа даа ..авах авилгалаа зээл гэж бичдэг юм биш үү
Хадгаламжиндаа мөнгөтэй бэлэн мөнгөтэй байж яагаад зээлтэй бдаг бнаа.тийм их бэлэн мөнгө яагаад гар дээрээ байлгадаг юм.
мэдлэг боловсролыг харж л сонгосон байж таараа