Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц литийн хувьд БНХАУ-аас хараат бус байхын тулд Монголтой гэрээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагаас /2023.10.10/ бямба гарагийн /2023.10.14/ хооронд Францад айлчилсан билээ. Энэ айлчлалын хүрээнд хоёр улсын төлөөлөгч нар хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан юм.

Ингэхдээ “Орано” группийн ерөнхий захирал Клод Имовен, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гарын үсэг зурсан. 1.7 тэрбум ам.доллароор үнэлэгдэх тус төслийн хүрээнд Монгол Улсаас уран олборлон Франц руу гаргана.

Гэрээний дагуу Орано групп Зөөвч-Овоогийн уурхайд үйл ажиллагаа явуулна. Ирэх жил байгуулалтын ажлаа эхлүүлж, 2028 онд олборлолт хийж эхлэх зорилготой байгаа.

Үүнээс гадна сонирхол татах зүйл болсон нь Франц Монголд литийн орд хайх ажилд туслах болсон явдал юм. Орчин үед литиг цагаан алт гэж нэрлэх болсон. Учир нь гэвэл улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах зорилт тавьж, ногоон технологи ашиглахыг эрмэлзэж буй.

Дэлхийн улсууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах ажлын хүрээнд тавьсан нэг зорилго бол шатахуун хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээ больж цахилгаан машинд шилжих явдал. Ингэхийн тулд зай хураагуур хэрэгтэй.

Орчин үед бүтээгдсэн хамгийн сайн батарей бол литийн ионы зай хураагуур юм. Цахилгаан машин, техник технологийн эрэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул литийн хэрэгцээ ч үүнтэй нэмэгдэн ихэснэ. Ийм учраас улс орнууд литийн тогтвортой эх үүсвэртэй болох хүсэлтэй байгаа юм. Тэдгээр улсуудын нэг нь Франц.

Лити гэж юу вэ, зах зээлийн эрэлт ямар төлөвтэй байна?

Лити нь зөөлхөн, саарал өнгөтэй “газрын ховор” металл юм. Газрын ховор металлууд ногоон технологийн эд ангид ордог. Дэлхийн зах зээл дээрх литийн ионы батарейн эрэлт 2030 он гэхэд 5 дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж “Li-Bridge” фирм өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлсэн.

“Visual Capitalist” сайтаас харвал дэлхийн литийн ионы батарейн зах зээл 2022 онд 52 тэрбум ам.долларын үнэлгээтэй байжээ. Энэ тоо 2030 он гэхэд 194 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байгаа юм.

Аль улсууд хамгийн их нөөцтэй вэ

“Цагаан алт”-ны хамгийн их нөөцтэй зургаан улсыг харцгаая.

1.Боливи

Литийн хамгийн их нөөцтэй орон бол Өмнөд Америкт оршдог Боливи юм. Ер нь дэлхийн хамгийн том литийн ордууд Өмнөд Америкийн улсуудад байдаг.

АНУ-ын Геологийн алба мэдээлснээр Боливи улс 21 сая тонн литийн нөөцтэй аж. Дэлхийн мэдэгдэж буй литийн нөөцийн 20 гаруй хувийг Боливи эзэмшдэг ч 2022 онд литийн үйлдвэрлэлд огт ороцоогүй байна.

2. Аргентин

Өмнөд Америкт оршдог Аргентин хоёрт жагсана. Тус улсад 20 сая тонн литийн нөөц бий. Аргентин 2022 онд 6,200 тонн лити үйлдвэрлэсэн нь тус улсыг дэлхийн дөрөв дэх хамгийн том лити үйлдвэрлэгч орон болгож байгаа юм.

3.АНУ

АНУ дэлхийн мэдэгдэж буй нийт литийн нөөцийн 12 хувь буюу 12 сая тонны ордтой. Хэдийгээр АНУ хамгийн том нөөцтэй орнуудын нэг ч ихэнх литигээ импортолж ашигладаг.

4.Чили

Дахин нэг Өмнөд Америкийн улс. Аргентин, Болив болон Чили улсыг нийлүүлэн “Литийн гурвалжин” гэж нэрлэдэг. Чили улс 11 сая тонн литийн нөөцтэй. Тус улс 2022 онд 39 мянган тонн лити үйлдвэрлэсэн байна. Энэ нь Чилийг дэлхийн хоёр дахь хамгийн том лити үйлдвэрлэгч болгож байгаа юм.

5. Австрали

Австралид 7.9 сая тонн литийн нөөц бий. Үүнээс гадна тус улс дэлхийн хамгийн том литийн үйлдвэрлэгч. Австрали 2022 онд 61 мянган тонн лити үйлдвэрлэжээ.

6. БНХАУ

БНХАУ байгалийн баялаг ихтэй улс. Тус улс нийтдээ 6.8 сая тонн литийн нөөцтэй. Хятад 2022 оны байдлаар 19 мянган тонн лити үйлдвэрлэсэн тул дэлхийн гурав дахь хамгийн том лити үйлдвэрлэгч орон болж байгаа юм.

Франц яагаад литийн эх үүсвэрээ төрөлжүүлэх болов

Гол асуудал нь БНХАУ. Хэдийгээр Хятад нөөцөөрөө зургаад, литийн үйлдвэрлэлээрээ гуравт жагсдаг  ч гэсэн дэлхий дээрх литийн боловсруулалтын ихэнхийг хийдэг.

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) есдүгээр сард Парис хотноо дэлхийн 40 гаруй орнуудыг оролцуулсан уулзалт хийсэн. Тус уулзалтын үеэр “IEA”-ийн дарга Фатих Бирол улс орнуудад тулгарч буй гол сорилтын нэг нь ховор металлын хангамжийг төрөлжүүлэх явдал гэсэн юм.

Учир нь гэвэл 2022 онд БНХАУ дэлхийн нийт литийн 65 хувь, кобальтын 74 хувь, зэсийн 42 хувийг боловсруулжээ. Бирол энэ ховор металлын боловсруулалтын талаар ярихдаа “Хятадын эсрэг ямар зүйл байхгүй, гэхдээ бүх өндгөө нэг сагсанд хийх нь тогтвортой сонголт биш” хэмээсэн байна.

Литийн боловсруулалтын ихэнхийг БНХАУ хийдэг ч гэсэн тус улс ирээдүйд литийн зах зээл эх ноёрхлоо нэмэгдүүлэх зорилготой байгаа. Ийм учраас дэлхийн улс орнууд литийн эх үүсвэрээ төрөлжүүлэхээр эрмэлзэж буй.

Яагаад Монгол гэж

Монгол, Францын шинээр гарын үсэг зурсан тохиролцооны хүрээнд Франц 422 мянган ам.долларыг Монголоос литийн орд хайх ажилд хөрөнгө оруулах юм.

Украины дайн эхэлснээс хойш Франц улс ОХУ-ыг буруушаагаагүй улс орнуудтай дипломат харилцаагаа эрчимжүүлж эхэлсэн. Тэдгээр улсуудын нэг нь Монгол билээ. Мөн Франц ховор металлын эх үүсвэрээ төрөлжүүлэх хүсэлтэй байсан.

Иймдээ ч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн тавдугаар сард Монголд айлчилсан билээ. Тухайн үед Францын Ерөнхийлөгчийн албан ёсны ордон болох Елисейн эх сурвалж “France24” агентлагт “Монгол Улс түншлэлийн харилцаагаа төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаа. Харин Парис ОХУ-ын хөрш орнуудад тавигдсан хязгаарлалтыг сулруулж, сонголтыг нь нээж өгөх зорилготой” гэсэн юм.

Мөн тус эх сурвалж “Монгол Улс Европын хангамжийн эх үүсвэрээ төрөлжүүлэх ажлын нэг хэсэг болж, манай орны эрчим хүчний тусгаар байдлыг баталгаажуулахад хувь нэмэр оруулж болно” гэж хэлсэн. Эдгээр шалтгаан Монголыг сонгоход нь түлхэц үзүүлсэн байж магадгүй.

Эх сурвалж: France24, Reuters, Visual Capitalist

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2023-10-17 08:18

ХЯТАД ОРОС ХОЁР ЛИТИЙГ ХИЛЭЭРЭЭ НЭВТРҮҮЛЭХГҮЙ ГЭХЭД НААД ТЭНЭГ ФРАНЦ ЧИНЬ ЯАХАВ ?

Солиор
Солиор
2023-10-17 22:47
Reply to  иргэн

Чамд ямар хамаатай юм. Танай жорлонг ухаад баасыг чинь зееж байгаа биш. Урагшаа харж амьдар л�##�арын оркоо

Зочин
Зочин
2023-10-17 08:28

Болж дээ амжилт.

Халтар
Халтар
2023-10-17 09:07

Аяганы хариу өдөртөө гэж

Зочин
Зочин
2023-10-17 09:12

Шинэ хамтын ажиллагаа сайхан сонсогдож байна. Амжилт

Зочин
Зочин
2023-10-17 09:16

дандаа сөргөөр хараад яахав 2 хөршийн хүнд бодлого дунд амьдардаг ард түмэн өөр орны хамтын ажиллагаа ёстой дэм болно

Зочин
Зочин
2023-10-17 09:22

Амжилт2

Стар
Стар
2023-10-17 09:45

За яахавдээ болж л байна шдээ дахин нэг хамтын ажиллагаа нэмэгдэж Монгол улсын байр суурь ганхахгүй болсоор л байна

Зочин
Зочин
2023-10-17 10:22

Litig chin zvgeer hagas bolobsruulaa l ongotsoor zuuchin yamar nvvrs bish de

Зочин
Зочин
2023-10-18 01:21

hamgiin ayultai n baigali orchinii bohirdol, uragiin gajig daguuldag yumdaa.hovor elementiin uurhainuud mash muu ur dagavartai shdee.

Зочин
Зочин
2023-10-18 07:43
Reply to  Зочин

хуца�##�

Холбоотой мэдээ

Back to top button