УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг нарын хэн нь үнэн хэлэв

Энэ сарын буюу аравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд “Ковид”-ын сонсгол болох товтой байсан билээ. Тодруулбал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов.

Тус сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн нар ажиллаж байгаа.

Тэгвэл Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны дараа уг сонсголыг гардан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч О.Цогтгэрэл мэдээлэл хийсэн.

Ингэхдээ тэрбээр "Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд сонсголыг зохион байгуулахгүй. Хангалттай хэмжээний материалаа бүрдүүлж, шинжээч авч ажиллуулсны дараагаар сонсгол явуулах өдрийг товлоно. Гурван шинжээчийг хоёр долоо хоногийн хугацаанд л ажиллуулах хүсэлтэй байгаа. Шинжээч томилуулж, сонсголыг хийх ёстой байсан юм. Гэсэн хэдий ч материал дутуу байна. Зарим сайд руу гурван удаа материал явуулсан. Холбогдох бүхий л бичиг баримтыг өгөхгүй байна. Гэтэл өнгөрсөн долоо хоног шинжээч томилуулах гэтэл байнгын хорооны ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаагүй. 10-20 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий асуудлыг тоохгүй орхиж, чанаргүй сонсгол хийлгэхээр санаатайгаар нөлөөлж байна” гэв.

Мөн “Ажлын хэсгийн ахлагч бүрэлдэхүүн гишүүдтэйгээ хуралдаж, шинжээчээ томилбол албан ёсных биш болно гэж тухайн гишүүд хэлсэн. Байнгын хороогоор шинжээчийг томилдог” хэмээсэн. Тиймээс шинжээч авч ажиллуулах хүртлээ “Ковид”-ын сонсголыг хойшлуулна гэсэн юм.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Бид хуулиа дагаж, мөрдөх ёстой. Нийтийн сонсголын тухай хуулиар сонсгол даргалагч шинжээчийг мэдэгдэх хуудсаар дуудаж оролцуулах зохицуулалттай. Шинжээчийг байнгын хорооноос томилох зүйл заалт байхгүй” гэлээ.

Ийн харвал УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл шинжээчийг ажлын хэсэг томилдог гэх. Харин УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг сонсгол даргалагч буюу ажлын хэсгийн ахлагч шинжээчийг томилдог гэв. Тэд хоёул хууль журмын дагуу хэмээн тодорхойлох хэдий ч зөв ярьж буй нь тодорхойгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 18, 2023 10:22

Завханы зантгар, кнопчин бөх минь "мунхагийн дуугүй нь үзэмжтэй" гэдэг үг дуулсан уу ?

Холбоотой мэдээ

Back to top button