НӨАТ-ын 2 хувийг 5 болговол өндөр орлоготой хэсэгт ашигтай, олон нийтэд нөлөөгүй
УИХ-ын даргын санаачилгаар олон нийтээс НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгох эсэх асуудлаар иргэдээс санал хурааж байгаа билээ. Иргэдийн байнга ярьдаг, мэдлэг мэдээлэл дутмаг байдлынг ашиглаж, улс төр хийх нь бий. Ийм төрлийн сэдвүүдийн нэг бол НӨАТ юм.
Спикерийн санаачилж, олон нийтэд мэдэгдсэн НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгох процесс хийгээд ийн шилжүүлбэл юу болох бол. Нэн түрүүнд НӨАТ-ын буцаан олголт бус урамшуулал хэмээн нэрлэх нь хамгийн оновчтой нэршил гэдгийг дурдъя.
НЭГТ. НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмбэл зөвхөн ӨНДӨР ОРЛОГОТОЙ бүлэгт ашигтай.
НӨАТ-ын иргэдийн урамшууллын буцаан олголтын хэмжээг 50 хувь болгон нэмэгдүүлэх нь дундаж давхаргыг бус цөөн тооны өндөр хэрэглээтэй чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого юм. Ийнхүү буцаан олгох хэмжээг нэмэгдүүлэхэд төсөвт нэмэлт 600 тэрбум төгрөг шаардлагатай боловч энэ эх үүсвэрийн 50 хувийг хамгийн өндөр орлоготой 10 хувь л хүртэх юм. Харин бага, дундаж орлоготой дийлэнх иргэдийн сард дунджаар 15 мянган төгрөг нэмж авах болно. Иймд төсөвт их хэмжээний нэмэлт ачаалал үүсгэх замаар чинээлэг иргэдээ дэмжсэн буруу бодлого хэрэгжүүлэх шаардлагагүй.
ХОЁРТ. Төсвийн тогтвортой байдлыг алдагдуулна.
НӨАТ нь эдийн засгийн аль ч хямралын үед эдийн засаг, төсвийн хамгийн тогтвортой, найдвартай эх үүсвэр байдаг. Иймд НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэх нь эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах, өрийн дарамтыг нэмэгдүүлэх цаашлаад гадаад өрийн дефолтод орох ноцтой үр дагавартай. Тухайлбал, Шри Ланк улс нь НӨАТ-ын хувь хэмжээг 15-аас найман хувь бууруулснаар эдийн засгийн гүн хямралд орсон туршлагыг бид давтах учиргүй. Тэгэхээр нэмэх эсвэл хасах үйлдэл хийх нь ийм хэмжээний сөрөг нөлөөллийг бий болгоно.
Иргэдэд олгож буй урамшууллыг улсын төсөвт суулгаж тооцдог. Ингхэдээ ирэх жилийн зардлыг 400 тэрбум төгрөг хэмээн тооцоолсон байдаг. Улсын төсвийн төсөлдөө ч тусгасан. Тиймээс хэрэв хоёр хувийн урамшууллыг таван хувь болгон гэвэл шаардлагат 600 тэрбум төгрөг төсвийг эвдэх эрсдэл нүүрлэнэ.
ГУРАВТ. Далд эдийн засаг ба төсөвт төвлөрөх орлого.
Манай улсын татварын алба жил бүр далд эдийн засгийг бууруулах зорилт тавьж буй. Ирэх жилийн хувьд НӨАТ-ын орлогыг 613 тэрбум буюу 34 хувиар нэмж төвлөрүүлэхээр тооцсон байдаг. Үүнд бүх төрлийн и-баримт өгдөггүй далд эдийн засгийн хамрагдалтыг нэмэх зорилт туссан билээ. Тиймээс татварын орлогыг 34 хувиар нэмж тооцсон байдаг.
Хэдийгээр НӨАТ-ын урамшууллыг таван хувь болговол олон нийтэд ашигтай гэх боловч цаагуураа сард авах мөнгөн дүн нь 13 орчим мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоотой хэмээн салбарын мэргэжилтнүүд мэдээлжээ. Харин хэдий хэр хэмжээний өндөр зарлагатай байна, төдий чинээ урамшууллыг авдаг болно гэсэн үг.
Жишээлбэл, улиралд 3.7 сая төгрөгийн худалдан авалт хийсэн хүн буцаан авах мөнгөн дүн нь 75 мянга. Харин таван хувь болговол 187 мянга болгож, 112 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Харин 65 сая төгрөгийн худалдан авалт хийсэн хүн 1.3 сая төгрөгийн буцаалт авах байсан бол таван хувь болсноор 3.25 саяыг авна гэсэн үг. Энэ нь 1.9 саяар нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

-Бусд улсын НӨАТ-ын хувь хэмжээ-
НӨАТ-ын 10 хувиас хоёр хувийг нь урамшуулал хэлбэрээр авдаг тул найман хувь хэмээн тооцох хэрэгтэй. Харин дэлхийн дундаж хэмжээ нь 19 хувь байдаг аж.
Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын гаргасан судалгаагаар манай улсаас бага хэмжээний НӨАТ-ын хувь хэмжээтэй 12 улс байдаг ажээ. НӨАТ ч ямар ч улс орны улсын төсвийг бүрдүүлэх гол эх үүсвэр болдог. Манай улсын улсын төсвийн орлогын 25-27 хувийг бүрдүүлдэг билээ.
Манай улсын хувд и-баримтаар дамжуулж, ес дэх жилдээ хоёр хувийн урамшууллыг олон нийтэд олгож байгаа. Энэ нь иргэн бүр тэгш хүртээмжтэй байдаг. Харин таван хувь болж нэмэгдвэл бага орлоготойд нь төдийлөн өөрчлөлт орохгүй, их орлоготой нь зөвхөн хоёр хувийн урамшууллаа авч амьдардаг болох боломжтой.
Улс орнуудын хувьд НӨАТ-ын урамшуулал олгох нь ховор. Харин төстэй зүйл нь гэр бүлийн нийт орлогоос гэр бүлийн зориулалтаар худалдаж авсан бараа үйлчилгээний НӨАТ-ыг хасаж, нийгмийн асуудлыг шийдэх боломжтой байдаг. Канад улс энэ жишгээр явдаг. Харин бага орлоготой Уругвай, Тайланд гэх мэт улс орны хувьд цахим карт олгодог. Тухайн картаараа худалдан авалт хийснээр тодорхой хувийг нь цахим картандаа авдаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100000-аас дээш буцаан олголтод хязгаар тогтоож, түүнээс доош буцаан олголтод 5 хувийн нэмэгдэлтэй олгодог болгоочээ. Техник хөгжөөд байхад
Наадах бодлого чинь д�##�д эдийн үасаг руу хөтлөнө шүү м�##�аа. Бүгд л НӨАТ-гүй юм авч эхэлдгийн байгаа биз дээ. Тэнэг сангийн сайдтайгаа таарсан сэтгэхүйтэй хог вэ.
Өндөр үнэтэй, тансаг хэрэглээний дүнгээс 2 хувиар, амьжиргааны хэрэглээнээс 10 хувиар буца�##�т олговол зүгээр байна.
ЗАХИАЛГААР БИЧИЖ БНА ДА. ЯАГААД БИ НӨТ-Н 10% ТӨЛӨӨД ТҮҮНЭЭСЭЭ 5%-Г БУЦААЖ АВЧ БОЛОХГҮЙ ГЭЖ. АВИЛГАЧИД ИДЭЖ БАЙГАА БИЗ ДЭ.
Ймар ч орлоготой байсан татвар бүрдүүлэх зорилгоо хангасан бол буцааж өгөөч, 2, 5 -ийн ялгаагаа хүмүүс мэднэ. Хүний их бага олдог их бага оногдох огт хамаагүй. Тэгж ярив�##� татварын жил дуусахаар зорилго биелүүлссэн тул бүгдийг буцааж өгөх ёстой. Суг�##�аа явуулж хүмүүсийн мөнгийг өөр хүнд өгөх буруу. Өнөөдөр иргэн хүний данснаас 300 001 цаас аваад эрүүгээр шийтгүүлж байхад төрийн �##�бан хаагчид тэрнээс их мөнгө авахаар барахгүй өөр хүнд өгөх нө байж боломгүй зүйл. Ямар ч ялгаагүй адил 2 тохиолдол.
Битгий дандаа арьс өнгөөр ялгаварлаж байгаа юм шиг хачин юм ярьж байгаач. Өндөр дүнгээр худ�##�дан ав�##�т хийж байгаа ч ардаа зээлтэй өртэй хүмүүс бас байдаг шүү. Өндөр дүнтэй юмыг нэг мөсөн авч чадахгүй зээлээр авдаг хүмүүс дийлэнх нь байгаа байх. Ер нь яагаад дандаа төлбөр хураамжаа хугацаанд нь төлдөг, татвараа бүрэн төлдөг дунд давхаргыг ингэж дарамтлах бодлого ярьдгийн. Бид ямар буруутай болохоороо ингэж гадуурхагдах ёстой юм. Юм л бол х�##�амж. Ийм сангийн сайдаар ер нь юугаа хийдгийн. Хүнээ бодож байж улс хөгждөг байгаа шүү.
НӨАТ-ын татварын хэмжээгээ 10% биш, 5% болгооч ээ, тэгвэл болж байна шүү дээ, тэгээд бүгд төлдөг болцгооё.