НИЙГЭМНийгэм мэдээ
Хээрийн түймрийн улмаас Сүхбаатар аймагт 4000 га талбай шатжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгорбулаг багийн Хөлддөггүй нуур гэх газар хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал, аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 15.20 цагт хүлээн авсан байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид Асгат сумын мэргэжлийн ангитай хамтран мөн өдрийн 20.05 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулжээ.
Харин 20.50 цагт бүрэн унтрааж тус аймгийн Асгат сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна.
Тэгвэл хээрийн түймрийн улмаас тус хэсэг газарт урьдчилсан байдлаар 4000 га талбай өртөж шатсан хэмээн албаны хүмүүс мэдээлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.