НИЙГЭМНийгэм мэдээ

Жиг жуг: Б.Амархүү тэнгэрт байгаа аавдаа зориулж, үзэгчдийн хүсэлтээр тоглоно гэв

ОХУ-ын Буриадын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү тоглолтоо хийх ажээ. Тэрбээр, тэнгэрт байгаа аавдаа зориулан "Бахархал 2023" нэртэй тоглолтоо арваннэгдүгээр сарын 14-нд хийх юм байна.

Арвананэгдүгээр сарын 14-ний өдөр бол бүх нийтийн Бахархлын өдөр буюу Чингисийн өдөр билээ. Тоглолтынхоо талаар дуучин Б.Амархүү "Бүх нийтийн амралтын өдөр тэнгэрт байгаа хайрт аавдаа зориулж, үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор боллоо" гэв.

May be an image of 1 person and text

Олон нийт түүний эл постыг харсны дараагаар дуучин Б.Амархүүг тэнгэрт байгаа аавдаа зориулж, тоглолт хийгээч хэмээн үзэгчид хэлсэн бололтой гэж өөрсдийн бодлыг илэрхийлсэн байна.

Ямартай ч уг тоглолтод урилгаар “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Т.Дэлгэрмөрөн, “3 охин” хамтлаг, Дуучин Наагий нараас гадна ОХУ-аас уран бүтээлчид ирж оролцох аж.

Дуучин Б.Амархүүгийн аав Б.Борхүү нь Оросын холбооны Буриад улсын циркийг байгуулахад гар бие оролцсон уран бүтээлч юм. Тэрээр хожим “Hero entertainment” студийн найруулагчаар ажиллаж, насан эцэслэх хүртлээ урлагтаа үнэнч зүтгэсэн нэгэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БАТТӨГС
БАТТӨГС
2023-10-29 15:35

ХАР ТАМХИНЫХ НЬ МӨНГӨ ДУУСЧЭЭ

Irgen
Irgen
2023-10-29 15:54

Хүн нэг удаа �##�даа гаргаа л биз.Монголчуудаа гэж. Концертын үзнээ.Гоё концерт болно байх гэж бодож байна.Амжилт!

Зочин
Зочин
2023-10-29 20:54

ХҮССЭН Ч ЮМ УУ ҮГҮЙ Ч ЮМ УУ ХЭН МЭДДЭГ ЮМ. ХҮСЭЛТЭЭР Л ГЭЭД ТОГЛОЧИХ.

Зочин
Зочин
2023-10-30 10:26

Баяр хүргэе, тоглолтод нь амжилт хүсье. Авъяастай сайхан дуучин үзэгчид бид т�##�архаж байна

Зочин
Зочин
2023-10-30 16:45

Хар тамхины мөнгөө олох гэж байгаамуу

Холбоотой мэдээ

Back to top button