Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын араас газрын ховор элемент хайж Их Британийн сайд Монголд ирлээ

Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд дэлхийн улс орнууд хүлэмжийн хий бага ялгаруулдаг технологи руу шилжихээр ажиллаж байгаа. Ногоон технологид хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг бол газрын ховор металл билээ.

Тухайлбал литиг өндөр багтаамжтай зай хураагуур хэрэглэхэд ашигладаг. Харин нарны хавтангуудад их хэмжээний зэс болон мөнгө шаардлагатай байдаг билээ. Мөн салхин сэнс, цахилгаан машин гэх мэт ногоон технологиудад неоди, диспрози гэх ховор металлуудыг ашигладаг.

Ийм учраас газрын ховор металлын эх сурвалжтай болох нь дэлхийн томоохон эдийн засгуудын зорилт тавьсан. Мөн БНХАУ газрын ховор элементийн зах зээлийг атгадаг учир улс орнууд чухал ашигт малтмалын эх үүсвэрээ төрөлжүүлэх хүсэлтэй байгаа юм.

“Asia Times” сайтаас харвал БНХАУ дэлхийн хэмжээнд олборлогдсон газрын ховор элементийн 58 хувь, түүхий хүдрийн 89 хувийг боловсруулж, газрын ховор элемент орсон эд ангийн 92 хувийг үйлдвэрлэсэн байна.

Тэгвэл Их Британийн Аж үйлдвэрийн сайд Нусрат Гани газрын ховор элементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улсад даваа гарагт /2023.10.30/ айлчиллаа.

Энэ талаар Их Британийн Засгийн газрын вэбсайт мэдээлэхдээ “Аж үйлдвэрийн сайт Нусрат Гани Монголд түүхэн айлчлал хийж Их Британийн бизнесүүдэд чухал ашигт малтмалын нийлүүлэлт, хөрөнгө оруулалт болон худалдааг нэмэгдүүлж хоёр улсын дипломат харилцаа үүсэж хөгжсөний ойг тэмдэглэнэ” гэжээ.

2040 он гэхэд дэлхийн зах зээлд чухал ашигт малтмалын хэрэгцээ одоо үеийнхээс дөрөв дахин ихэснэ гэсэн тооцоо бий. Ийм учраас Гани Монголын Засгийн газар болон бизнесийн удирдагчидтай уулзаж чухал ашигт малтмалын хайгуул болон олборлолтын ажил дээр хамтран ажиллах ямар бололцоо байгааг хэлэлцэх юм.

Энэ сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад айлчилсан. Тус айлчлалын хүрээнд “Орано” группийн ерөнхий захирал Клод Имовен, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гарын үсэг зурсан билээ. Мөн үүнээс гадна Франц Монголд литийн орд хайхад 422 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон.

Үүнээс харахад дэлхийн томоохон орнууд газрын ховор металлын эх сурвалжаа төрөлжүүлэхийн тулд Монгол руу анхаарлаа хандуулж эхэллээ гэж хэлэхэд болно.

Эх сурвалж: gov.uk

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-01 09:46

Маш зөв шүү, зөвхөн Орос, Хятад хоёртой бус Англи,Франц,Канад, Япон,Солонгос зэрэг 3 дахь хөршүүдтэй сайн хамтрах хэрэгтэй !

Зочин
Зочин
2023-11-01 09:52
Reply to  Зочин

Тэд бидэнтэй чөлөөтэй, соёлтой, шударга харилцана, Орос шиг тулгаад,дээрэлхээд, Хятад шиг хяхаад мон жоод байхгүй.

Зочин
Зочин
2023-11-01 11:36

Сайн байна

Зочин
Зочин
2023-11-01 12:21

Ха ха төрийн өлөн хулгайч луйварчдыг хошгируулаж байгаад хамаг баялагт эзэн суух нь уу.

Зочин
Зочин
2023-11-01 15:47

Anglchiud dain dagiulj irne

Хүрэлсүх
Хүрэлсүх
2023-11-01 21:46

Хүний ач мэдэхгүй хүн адгуус м�##� тул удахгүй адгуус м�##� шиг болдог нь түүх өгүүлдэг юм шүү .

Зочин
Зочин
2023-11-02 09:56

Наадуул чинь биднийг дараачийн Нигер л болгоно. Африкаасаа хөөгдөнгүүтээ одоо Мояачуудыг онилчоод бхад нь бид их хөөрцөглөөд бхын. Наадуул чинь Хятадаас ямар ч ялгаагүй. Оюутолгойг л хар л даа. Нөөц нь дуусмагц нүх л үлдэнэ. Говь усчгүй болно.

Зочин
Зочин
2023-11-02 12:23
Reply to  Зочин

Ояа Мояа болж дээрэлхүүлж явснаас Нигер болсон нь хамаагүй дээр. Хүний эрхээр жаргахаар, Өөрийн эрхээр зов...гэж өвгөд маань сургажээ

Холбоотой мэдээ

Back to top button