УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХАСХОМ: АТГ-т саатуулагдсан Ч.Сайханбаярын орлого 48, хадгаламж нь 259 сая төгрөг

Ногоон автобусны шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа билээ. Тэгвэл АТГ-аас Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байгаа Ч.Сайханбаярыг саатуулжээ. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид аваачаад байгаа хэмээсэн.

Түүний ХАСХОМ-д мэдээлсэн мэдээллээр 2019-2022 оны хооронд мэдүүлэг өгчээ.

2022 оны байдлаар,

  • 48.6 сая төгрөгийн орлоготой
  • 118.5 сая төгрөгийн гэр бүлийн орлоготой
  • 204 саяын амины нэг, нийтийн нэг орон сууцтай, мөн хоёр гражтай
  • 145 саяын Ланд круйзер 200 нэг, Лексус RX 350 нэг, Ниссан Патрол нэг
  • 14.7 саяын хурдан удмын 80 адуу, адуу 190, 241 хонь, 80 ямаа, 31 үхэртэй
  • 33 саяын эзэмшил бүхий 700 м.кв, өмчлөх 495 м.кв
  • 55 саяын үнэт эдлэл, урлагийн үнэт зүйл
  • 259 саяын дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгөтэй
  • Эрдэнэс Тавантолгой, Эрдэс МГЛ, Эрдэнэс Тавантолгой, Голомт Ай Пи Өү болон бусад компанийн 8364 ширхэг хувьцаа
  • Нэг патенттай ажээ.

Түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 14 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин хувийн орлого нь 360 мянган төгрөгөөр буурчээ. Харин гэр бүлийн орлого нь 23.5 сая төгрөгөөр нэмэгджээ.


Өмнө нь хүргэсэн Г.Жавхлантбаатар, Ч.Сайханбаяр, Д.Отгонбаатар нарыг томилоход нөлөөлсөн төрийн томчуул нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
11 сар 1, 2023 18:09

Энэ цус сорогчийг бүү хайрла...

Холбоотой мэдээ

Back to top button