Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Жавхлантбаатар, Ч.Сайханбаяр, Д.Отгонбаатар нарыг томилоход нөлөөлсөн төрийн томчуул

Нийслэлийн Нийтийн тээврийн газарт дарга нарын хүмүүс буюу болохгүй бүтэхгүй томилгоонууд хийгдэж ирсэний балаг өнөөдрийн ногоон, улаан автобуснууд юм. Эл газрын сүүлийн гурван дарга хэний хүмүүс байсныг хүргэе.


-С.Жавхлантбаатар Д.Сумъяабазарын биш Ж.Сүхбаатарын нөлөөллөөр томилогдсон уу-

Хамгийн сүүлийнх нь цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар.

Шалгагдах үеэрээ өөрийгөө хутгалж гэмтээсэн гэдгээр нь олон нийт бараг таньдаг болох нь. Тэрбээр ногоон автобусны худалдан авалтын асуудалтай холбоотой бүх тендерт гарын үсэг зурсан тул ийм хэрэг хийсэн гэгдэж буй.

Бидэнд олдсон шинэ мэдээллээр, тэрбээр нэгжлэг орж ирдэг өдөр “эхнэртэй муудалцсан байсан бөгөөд гэр бүлийн маргаанаас болж өөрийгөө хутгалсан” гэдэг өөр нэг хувилбар яригдаж байгаа аж.

С.Жавхлантбаатар хурандаагийн хувьд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн тасгийг олон жил удирдсан, хурандаа. Тэтгэвэрт гараад байсан түүнийг 2020 онд гэнэт Замын цагдаагийн газар руу татсан даргын албанд аваачсан байдаг. Учир нь 2020 оны ХОМ-ээ эл албан тушаалаар гаргаж өгч байж.

Түүний эл томилгоог Д.Сумъяабазар хийсэн гэх хардлага бий. Гэвч Ж.Сүхбаатар сайд нөлөөлсөн гэгдэж буй юм.

Улмаар 2022 оноос аравдугаар сараас хойш шинэ автобус худалдан авах гэрээ зурагдаж эхэлжээ.


-Ч.Сайханбаяр М.Энхболд, Т.Бадамжунай нарын гарын хүн-

С.Жавхлантбаатарын өмнө Ч.Сайханбаяр ажиллаж байв.

"Хувийн хэвшилд талд үйлчлээд болохгүй байсан тул ажлаа сайжруулъя" гэдэг үүднээс Ч.Сайханбаярыг явуулж, С.Жавхлантбаатарыг аваачсан гэж улстөрийн хүрээндээ яригддаг юм билээ.

Ч.Сайханбаяр нь М.Энхболд, Т.Бадамжунай нарын гарын хүн гэгддэг.

Тэрбээр хуурамч дипломоор авторлагддаг нэгэн. Өмнө нь Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтийг магистрын хуурамч дипломоор төрийн албанд шургалж, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болтлоо дэвшиж чадсан. Улмаар 2010 оны үес Засаг даргаар ажиллаж байхад хуурамч дипломны асуудал нь илэрч, МАХН-аасаа шийтгэл хүлээж байсан удаатай. АТГ-ынхан хуурамч дипломны үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж амжаагүй байтал хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэгсэхгүй болж байв.

Одоо Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байгаа юм.


-“Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягаар зодуулж байсан Д.Отгонбаатар Б.Отгонсүхийн нөлөөллөөр томилогджээ-

Ч.Сайханбаярын өмнө Д.Отгонбаатар ажиллаж байв.

Су.Батболдыг хотын дарга байх үес тэрбээр эл газрын даргаар томилогдсон. Анх томилогдоход түүнийг Вьетнам засварын газар ажиллуулдаг, “Дойт зам” хэмээх хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлдэг намтартай хэмээх шүүмжлэл гарч байж.

Д.Отгонбаатарын нэр тухайн үеийн Нийслэлийн орлогчдын нэг буюу Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй нэр холбогддог. Түүний томилгоонд ч нөлөөлсөн гэгддэг.

Д.Отгонбаатар, Б.Отгонсүх нар “Сити бааз консалтинг” компанитай нийтийн тээвэрт хянагч ажиллуулах тендерт шууд гэрээ байгуулж 3,4 тэрбумын санхүүжилт олгосон хэргээр хамт буруутгагдан, шүүгдсэн. Улмаар Б.Отгонсүх гэм зэмгүй үлдсэн.

Нийтийн тээврийн даргаар 2017 оны үес Д.Отгонбаатарыг ажиллаж байхад "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг зодож байсан байдаг. Албан өрөөндөө зодуулсан тэрбээр гурван сар эмчлүүлж хэвтсэн тухай хэвлэлүүд тухайн үед мэдээлж байж.

Эл зодоон ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болсон уу, авлигын асуудал байсан уу гэдэг нь тодорхой бус үлдсэн.


Сэтгүүлчийн тэмдэглэл: 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн нийтийн тээврийг удирдсан гурван даргын хувьд ийм. Д.Отгонбаатар, Ч.Сайханбаяр нар өнөөдөр ч сул алхаж, С.Жавхлантбаатар өөрийгөө егүүтгэхийг завдан эмнэлэгт хэвтэж байна.

Сайд нь огцорч, дарга нь суудлаа өгөв. Төрийн дунд шатны хоёрхон хүн /НХААГ-ын мэргэжилтэн, ажилтан/ саатуулагдав. Харин НХААГ болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын үе үеийн дарга нар сул чөлөөтэй байгаа нь харчихалтай.

Хотын үе үеийн дарга нар, нийтийн тээврийн газрын удирдлагуудтай автобусын хууль бус үйлдлүүдтэй нягт холбогдож байгаа нь илэрхий билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Golomt Bayasaa
Golomt Bayasaa
2023-10-10 09:36

Ж.Сүхбаатарыг огцруулаачээ

Зочин
Зочин
2023-10-10 09:43

Сайханбаяр гэгч чинь СХД ийн засаг дарга хийж байгаад хуурамч дипломтой нь нотлогдож огцорч байсан хүн ш дээ. Сумъяабазар авчирч НӨХГ ын даргаар томилж хамтарч нягт ажиллаж байгаа.

Зочин
Зочин
2023-10-10 10:02

Сайханбаяр бол амг�##�аны хужаа шүү 14 сургууль муу дүнтэй төгссөн. Хятад хятадаа дэмжинэ шүү дээ Ми.Энхболд бас хятадын эрлийз... Москвад МАДИ-д сурч байгаагүй хуурамж дипломтон. Сурч байсан оюутнуудаас асуух хэрэгтэй....

Зочин
Зочин
2023-10-10 18:18
Reply to  Зочин

Урд зүгийн эрлийзүүд эрлийзээ дэмжээд байдаг нь үнэхээр үнэн. Биe биeнээ айхтар мэддэг юм билээ. Миeэ. Энхболдын татаасууд бол ихэнх нь эрлийзүүд нь байдаг

Зочин
Зочин
2023-10-10 10:25
Reply to  Зочин

Хятадын эрлийз нь үнэн, мөн сурлага муутай доожоогүй сурагч бсан гэж тэр үеийн 14-ийнхэн ярьдаг

Зочин
Зочин
2023-10-10 11:00

Хэнийх байх нь ямар хамаатай юм бэ цөөхөн монголчууд бие биенээ танихгүй яадаг юм ямар хүний мууд дурладаг хүүрнүүд их юм бэ. Энэ томилогдсон бол тэр хүн ажиллаа л сайн хийх хэрэгтэй биздээ хариуцлага �##�дсан хүмүүстэй заав�##� хэн нэгнийг холбох ямар шаардлагатай юм бэ энэ тэнэг зангаа болиоч

Зочин
Зочин
2023-10-10 12:16

Нөгөө газрын мафийн эрлийз гөлийчөөд бас л байх шив дээ.

zochin
zochin
2023-10-10 12:39

Отгонсүхийг ш�##�гаач ээ. Га�##�ьдээр мөнгө нэхдэг гар ш дээ

Зочин
Зочин
2023-10-10 12:53

Энхболд бадамжунай гэх өлөн хулгайчид улс орныг самрах авилг�##� хөгжүүлэхэд их л нөлөөлсөн байх.

Отгоо
Отгоо
2023-10-10 12:54

Сайханбаяр чинь нямбаатарын хүн шү

Зочин
Зочин
2023-10-10 13:02

Цагдаа,Тагнуулын х�##�агдсан хурандаа нар л том том авилага, хээл хахуулийн гол гол зохицуулагчаар ажилладаг юмшүү дээ !

Зочин
Зочин
2023-10-10 13:29

Omhii hulgaichuud tord bituu uurelchihsen baihad uls oron yaj hogjih ve de

Зочин
Зочин
2023-10-10 13:54

Зүрх сэтгэлгүй шун�##�ын типүүд!!! Анхнаасаа үгсэн тохирч зохион байгуул�##�ттайгаар төсвийн мөнгийг идсэн новшнууд!! Монголын ард түмэн эмнэлгийн тусламж авч чадахгүй үхэж, хүүхдүүд нь цэцэрлэг ясли, харах хүнгүй гэртээ угаартаж, хүчирхийлэлд өртөж, өсвөр насны хүүхдүүд хотын 1 захаас нөгөө зах руу сургуульд сурах гэж даарч хөрч, таксидаж, �##�уулж, ард түмэн угаарын хийд хордож, түгжрэлд амьдр�##�аа өнгөрөөж байхад зөвхөн та нар болон авгай хүүхдүүд чинь �##�тан жорлонд бааж, тансаг харшид тарв�##�заж, хувийн сургуульд сурч байв�##� болоо юм уу тээ?? Энэ дэлхий дээр хэнч мөнх биш. Бусдын боломжийг хулгайлч, хотын угаарыг нэмэгдүүлж, хэд нуг�##�ж цавчаа хийсэн бүх луйварчдад хатуу хариуцлага тооц. Хамгийн гол нь идсэн, зувчуулсан мөнгийг нь гаргуулж ард түмнийг хохиролгүй болго! Өмхий ногоон автууснуудыг нь буцааж өгөөд шаардлагад нийцсэн шинэ автуусаар парк шинэчил! Гүйцээ!

Чингэлтэйн иргэн
Чингэлтэйн иргэн
2023-10-10 14:20

Сайханбаяр нь Нямбаатарыг төрд оруулсан заг�##�майлсан эцэг нь гэж явдаг, Жавхлантбаатар Нямбаатарыг СХД-ийн ЗД байхад Цагдаагийн даргаар нь ажиллаж байсан ойрын хүн нь. Нямбаатар, Сумьяабазар 2-оос холдуудах гээд Сүхбаатар, Ми 2-ыг холбож үзэж байгаа юм уу хаха

Зоригт
Зоригт
2023-10-10 15:29

Д.Отгонбаатар ажил хийж байсан шүү санаачилгатай мэрэгжлийн нэр цэвэр сайн дарга байсан

Одоноо
Одоноо
2023-10-10 15:30

ЭНЭ ОТГОНБААТАРАА ДХАИН УДИРДУУЛААЧ ЭЭ

ЭРКА
ЭРКА
2023-10-10 15:44

Отогоо яг зодуулна шд гэндүүлээд ЦОХЬСОН ШҮҮ.... ТЭРЭНД ЗҮГЭЭР БАЙЖ БАЙГААД ЗОДУУЛДАГ ХЭН БАЙХЭВ ДЭЭ ОТОГООГООС ӨӨР ХҮН ЦОХЬСОН БОЛ ОДОО ЭНЭ НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГТ ОРООЦОЛДОХГҮЙ ШОРОНД СУУЖ БАЙХ БАЙСЫН ...НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГЭЖ ЭНЭ ДЭЭ

Зочин
Зочин
2023-10-10 18:16

Тэр Ганхуяг гэгч өүр даварчихсан ай. Төрийн ажлын байранд хүнийг нь зодчихоод л сул чөлөөтэй явсаар одоо иймдээ хүртлээ даварсан байж

Зочинхаха
Зочинхаха
2023-10-10 21:31

Энэ мэ энхболд гэж хужаагиин ирлиизиин гай дуусахгүй хүүр юмдаааа хөрөнгөндөөө гахаж үхдэггүй л�##�рвар юмдаааа

Зочин
Зочин
2023-10-10 21:54

Сайтар ухв�##�, өөр ч гэмт хэргийн шинжтэй зүйлс илэрнэ шүү‼️⁉️
????Мөнгө цагаан????Нүд улаан⁉️

Зочин
Зочин
2023-10-10 22:57

Ганхуяг буюу бид огоо гэж гэж дууддаг блаа. Анги жав маань одоо хүн зоддог болсон юм байх даа. Мөнгөндөө сагаж бгаа юм байлгүй.

Зочин
Зочин
2023-10-11 09:25

Сайханбаяр одоо ӨХГ-ыг самарч байгаа

Зочин
Зочин
2023-10-11 12:55

Нөлөөнд ордог төр гэж дээ. Ийм байв�##� гадны гар хөл болсон төр л гэсэн үг ш дээ

иргэн
иргэн
2023-10-11 14:31

өнөөгийн төрийн �##�баны эрх мэдэлтнүүд бүг хулгайч,луйварчид.Томилсон нь нөгөөл МАН-ын эрх мэдэлтнүүд авилгачид.Бас хаана үл бүтэх нөхөр хариуцлагатай �##�быг хариуцлагагүй хашиж байна тэр Хүүкийн хүн гэгддэг.

Зочин
Зочин
2023-10-11 14:48

Hurdan sunuusei ene lalriin mongolchuud. Negden niilj chadxgui archaagui hulgaichaaraa duuduulaad yabj bxad taarsan novshnuud.

Зочин
Зочин
2023-10-11 14:48

Сайханбаяр нь Тэнүүн огоотой холбогдоод, он дууссан аьтоснуулых нь оныг засаж явуулаад нөхөн олговрын хэдэн тэрбум идээд огцорсон хүнийг бүүр сайн идээрэй гээд НӨХГ-н даргаар тавьчихдаг.

Зочин
Зочин
2023-10-11 16:24

Бүгдээрээ Нямбаатарын хүмүүс. Одоо харж байгаарай хамтарч юм уу сэлгүүлнэ

Бодлын хулгайч
Бодлын хулгайч
2023-10-11 17:50

Цагдаагийн хурагдаа гэр бүлийн маргаанаас болж өөрийгөө хутг�##�ах уу........шогтоорой эрхэм хурандаа гуай......ард түмнээр бүү тогло

Зочинчугун
Зочинчугун
2023-10-12 08:30

Дарга нарын тэнэж яваад онхолдуулсан цоо шинэ Ланд 77 г Таван богдод буцааж чимээгүй болгож хурандаа цол хуссан нөхөр

Зочин
Зочин
2023-10-12 16:25

Б�##�иар Бадамжу Энхболдын сарвуу явж л байгаа юм байна даа Их цэвэрлэгээ хийж ариутгаа

Холбоотой мэдээ

Back to top button