Нийгмийн

“Шахмал түлшний барьцалдуулагч доломит химийн найрлагагүй”

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Тавантолгой түлш компани нь шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний найман компанитай уулзлаа. Тус уулзалтад "Бэл Кросс" ХХК, "Баялаг Эрдэм Цом" ХХК, "Виртуал Софт" ХХК, "Баргил Тех" ХХК, "Ганхүдэр Орд" ХХК, "Хангай Хан Өндөр" ХХК, "Өлзийт Төв" ХХК, "Каолин Ланд Бридж" ХХК гэсэн компаниуд оролцсон юм.

Тавантолгой түлш компанийн хувьд жилд 600,000 тонн шахмал түлш үйлдвэрлэж өрхийн хэрэглээнд нийлүүлдэг. Нийт үйлдвэрлэж байгаа шахмал түлшний 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг байдаг бол 0,5 хувийг нь барьцалдуулагч бүтээгдэхүүн эзэлдэг байна. 2022 оноос эхлэн Тавантолгой түлш компани нь доломитийг түлшний барьцалдуулагчаар ашиглажээ.

Жилдээ 25 мянга гаруй тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо байдгийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгч компаниудаас авдаг байна.

Сүүлийн хоёр жилд доломитын орцтой барьцалдуулагч бүтээгдэхүүнийг үндэсний “Баргил Тех” ХХК үйлдвэрлэн нийлүүлсэн аж. Ирэх онд барьцалдуулагч бүтээгдэхүүнийг 100 хувийг дотоодын компаниас нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Энэхүү уулзалтын үеэр бид Тавантолгой түлш компанийн ерөнхий технологич Х. Галымбекээс дараах тодруулгийг авлаа.

-Барьцалдуулагч бүтээгдэхүүний орц найрлаганд орсон доломит гэж юу вэ?

-Доломит нь байгалийн чулуу. Ямар нэгэн үйлдвэрийн аргаар гаргаж авсан хортой орц найрлагатай химийн элемент биш. Магни болон кальцын агууламж өндөртэй эрдэс буюу тунамал чулуу юм. Энэхүү чулууг хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, зам гүүр, барилга гээд олон салбарт өргөн ашигладаг.

-Сайжруулсан түлшний барьцалдуулагчаас болж эхүүн үнэртэй утаа ялгардаг гэх мэдээлэл иргэдийн дунд байдаг, үүний тухай ?

-Нүүрсний шаталтын явцад хийн болон хатуу төлөвт бохирдуулагч бодисууд үүсдэг. Тэдгээрийн нэг нь хүхрийн исэл юм. Хүхрийн ислийн ялгаруулалтыг багасгах хэд хэдэн арга байдгийн нэг нь угааж баяжуулсан нүүрсэнд доломитыг барьцалдуулах явдал юм. Энгийнээр хэлэхэд доломит нь нүүрсний шаталтаас ялгарах хүхрийн ислийг өөртөө шингээж үнсэнд үлддэг.

-Импортын барьцалдуулагч болон доломитоор хийсэн барьцалдуулагч хоёр хоорондоо хэр ялгаатай вэ?

-Доломитоор барьцалдуулсан түлшнээс ялгарах хүхрийн ислийн хэмжээ 70-80 хувиар бага байгаа нь лабораторын шинжилгээгээр батлагдсан. Үнийн хувьд ч дотоодын барьцалдуулагч илүү хямд дүнтэй. Мөн айл өрхөд гарч буй санхүүгийн хэмнэлт нэг жилд 478.3-688.3 мянган төгрөг байх урьдчилсан тооцоо гарсан.

-Барьцалдуулагч нийлүүлэх дотоодын компанид ямар шаардлагыг тавьж байгаа вэ?

-Стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байна.

Ийнхүү бид Тавантолгой түлш компанид барьцалдуулагч нийлүүлдэг дотоодын үйлдвэрлэгч Баргил Тех ХХК-ийн захирал Б.Очироос дараах мэдээллийг бэлтгэлээ.

Тэрбээр “Баргил Тех” ХХК нь 2019 оноос эхлэн барьцалдуулагч бүтээгдэхүүний судалгаа шинжилгээ, орц найрлагыг шалгуулан 2022 оноос эхлэн нийлүүлж эхэлсэн. Одоогоор дотоодын барьцалдуулагч бүтээгдэхүүнээс 20 хувийг нийлүүлдэг. Манай бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнээс хэд дахин илүү чанартай, өртөг багатай учраас бид цаашдаа их хэмжээгээр үйлдвэрлэж, ирэх жилүүдээс 100 хувийг нийлүүлэх төлөвлөгөөтэй байна” гэж мэдээлэв.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл
2023-11-03 16:36

Админ гэгч ээ гарчигаа буруу өгч.Химийн хичээлдээ сууж байх байж дээ,10 жилийн ангийн хүүхдүүд чинь чамаас ичиж байгаа.Химийн найрлагагүй доломит ,чи ядахнаа з�##�хуур�##�гүй интернетээс хараач арай арай.онигооны баатар аа

Зочин
Зочин
2023-11-04 08:46

Шахм�##� түлш бол хор Багануурын хаа нүүрсийг түлэхэд болдоггүй юм уу утаагүй зуухаар хангаад өгчихвөл яасан юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button