Нийгмийн

Галаас дөрвөн хүүхдийн амь аварсан С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагналаа

Өнөөдөр /2019.11.08/ Хүний эрхийн үндэсний комиссоос дөрвөн хүүхдийн амь нас аварсан иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг “Хүний эрхийн төлөө” тэмдгээр шагналаа. Уг шагналыг 100 мянган төгрөг дагалддаг аж. 

Хэргийг эргэн сануулбал, Энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед С.Хишигдалай таксинд явж, Чингэлтэйн эцэст хүн хүргэж өгчээ. Үйлчлүүлэгчээ буулгаж байх үед хүүхдийн "Авраарай, туслаарай" гэх дуу сонсогдсон байна. Ингээд хүүхдийн дуу сонсогдсон зүгт очтол эсгий гэр шатаж, тооноор нь гал гарч байжээ. "Хашаанд гүйгээд ортол өөдөөс 10 гаруй насны хүүхэд бага насны дүүгээ тэврээд гэрээсээ гарч ирж байсан. Дотор нь дахиад хүүхдийн дуу гараад байхаар нь шууд зөрөөд ортол 7, 8 настай болов уу гэмээр хоёр хүүхэд уйлаад байж байсан. Хүүхдүүд нүцгэн байсан учраас хөнжлийг нь шүүрч аваад боогоод гаргасан" хэмээн иргэн С.Хишигдалай хэвлэлд ярьсан байдаг.

Хүүхдүүдийг гаргасныхаа дараа тэрбээр эмнэлэг, цагдаа, онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. Гэр нь тэр дороо шатаж дууссан бөгөөд гал гарах үед 3-14 насны дөрвөн хүүхэд гэртээ байжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button