УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: ХАҮТ-ын тухай хуулийг шинэчилнэ

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүн танхимынхаа сайд нарын хамт МҮХАҮТ-д очиж ажилласан. МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх уулзалтыг анх удаа болсон.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ дагуу эрх зүйн орчинд нь тав орчим хуулийг багцаар нь шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр болсон.

МҮХАҮТ нь 21 аймаг, Улаанбаатар хотод салбартай. Хуулийн шинэчлэлээр танхимыг бүрдүүлж буй салбар танхимууд буюу мэргэжлийн холбоод салбар бүрийг төлөөлдөг болно. Уул уурхайн бизнес эрхлэгчид нэгдээд уг салбарыг төлөөлсөн мэргэжлийн холбоог МҮХАҮТ-ын дотор байгуулна. Энэ загвар Герман, Турк, БНСУ-д туршигдсан.

Энэ нь төрийн зарим чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлдэг. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг мэргэжлийн түвшинд төлөөлж, төртэй харилцах харилцааг бий болгоно.

ТББ-уудын бүтэц, хариуцлага хүлээх чадвар хангалттай биш гэж олон нийт шүүмжилдэг. ТББ-ыг нэг болон бүлэг хүн байгуулдаг. Эцсийн эзэмшигч нь хувь хүн болчхоод байдаг учир мэргэжлийн холбоо гэж үзэж төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх боломж бүрддэггүй. Тухайлбал МОНАДА байгууллага нэг хүний өмчлөлийн ТББ болчхоод төрийн нэрийн өмнөөс ажил гүйцэтгэх болохоор асуудал үүсдэг.

Хуулийн шинэчлэлээр хувийн хэвшлийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно.

Компанийн төлбөрийн чадваргүй болсныг хангах, хувийн хэвшил үйл ажиллагаагаа ил тод явуулах, татварын зохицуулалттай холбоотой хууль эрх зүйн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2023 14:39

Дамарбаясг�##�ангийн гар хуруу хүрээгүй юм нэг ч байхгүй дээ, энэ улсад

Зочин
Зочин
11 сар 8, 2023 15:58

Гэмгүй хүн

Ард түмэн
Ард түмэн
11 сар 8, 2023 21:04

Энэ Амарбаясг�##�ан гэдэг хялайсан хүйтэн царайтай новш хор найруулахаас өөр юу хийдгийн бол

Холбоотой мэдээ

Back to top button