УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүдийн "тойргоо авлигадах" мөнгийг 3 тэрбум гэж тохиролцжээ

Ирэх оны төсөв ярихтай зэрэгцэн олны анхаарлыг татаж буй асуудал бол УИХ-ын гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалт. Уг нь энэ тоо 500 сая төгрөгөөр эхэлж, гишүүд тойрогтоо ажил хийх нэрээр сонгуульд нь тусалсан менежер голдуу хүмүүсийн компанид өгч, “угаадаг” байв. 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр 4 тэрбум болж огцом нэмэгдэж байсан билээ.

2022 оных 4 тэрбум: 2022 оны төсвийг батлахын өмнө Засгийн газар, УИХ-ын гишүүд Тэрэлжид уулзахдаа иргэдийн татварын мөнгөнөөс гишүүн бүрд тойрогт нь 4 тэрбумыг суулгахаар тохирсон түүхтэй. 

Ирэх оных 3 тэрбум: 2024 оны төсвийг батлахаар хэлэлцэж буй энэ өдрүүдэд "УИХ-ын гишүүд тойрог дээрээ 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал өгөөрэй, дахиж Байнгын хороод дээр зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү гэж тохиролцжээ.

УИХ-ын гишүүдийг гурав орчим тэрбум төгрөг тойрогт нь тавина гэж авлигадах байдлаар Улсын төсвийг батлах гэж байгаа жишиг энэ жил ч давтагдах нь. "Энэ мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй ч хяналт тавих үүрэгтэй" гэх сайхан халхавчтай ч, энэ мөнгийг батлуулахын тулд УИХ-ын гишүүд улайрдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 9, 2023 12:29

ИЙНХҮҮ ЛУЙВАРЧДЫН ХИЙДЭГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ ЭНЭ МӨНГӨӨР ҮХСЭН АЦАА ХИЙДЭГ АЛНУУД ВЭ? БЫСДА БҮХ ТОЙРГООР ГАРГАХААР АСАР МӨНГӨН ДҮН ШҮҮ ИНГЭЖ Л ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭГЭЭРЭЭ ГАЙХУУЛЖ БАЙГАА ЮМ.МОНГОЛЧУУДАА ИНГЭЭД Л ДАРЛУУЛААД ТАТВАР ТӨЛСӨН МӨНГӨӨ ХУЛГАЙЧ НАРААР САМРУУЛААД СУУГААД БАЙХ ЮМ УУ? ЭНЭ ТӨРӨӨС АРВАН ТӨГРӨГ БАЙТУГАЙ АЯТАЙХАН САЛААВЧ Ч АВЧ ЧАДАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛОХ ШИВ ЛАЛАР ГЭЖ ЯАЦАН ХАНАЖ ЦАДДАГҮЙ МАНГАСНУУДЫГ ДЭЭРЭЭ ЗАЛЧИХАВАА ИРЭХ СОНГУУЛИЙГ БОДОЛЦОХГҮЙ БОЛ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АЛЧИН БООВЧИНГУУД ДАХИЛАА БЫСДА

Зочин
Зочин
11 сар 9, 2023 14:15

Ene ih mungu buteen baiguulalt uildverjiltend zartsuulagdsan bol uls oron hugjih blaa. Hairan tatvarin mungu. Man An ig buu songo

Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
11 сар 9, 2023 14:36

Бүү бат�##�. Нэг гишүүний карманд ихэнх нь орж тэр гишүүн баяжсаар ирсэн бишүү.

Зочин
Зочин
11 сар 10, 2023 01:39

Хариуцлага тооцож сонголтоо хийцгээе.авилгатай шүү

Холбоотой мэдээ

Back to top button