Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский өвөл ОХУ-аас өгөх цохилтод бэлэн байхыг анхааруулжээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт /2023.11.12/ өвөл ойртож байгаа учир ОХУ-аас дэд бүтцэд өгөх цохилтод бэлэн байхыг анхааруулсан байна. Мөн Украины зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч баруун фронт дахь Авдийвка тосгонд Оросын армийн довтолгоо суларсан ч ирэх өдрүүдэд нэмэгдэх магадлалтай хэмээжээ.

Бямба гарагт /2023.11.11/ ОХУ сүүлийн долоон долоо хоногт анхны удаа Киев хот руу пуужин харвасан. Үүний дараа ням гарагт /2023.11.12/ Зеленский орой болгон хийдэг мэдэгдлийнхээ үеэр “Арван нэгдүгээр сар бараг дундаа орж байна. Ийм учраас дайснууд манай дэд бүтцэд өгөх дрон, пуужингийн цохилтоо нэмэгдүүлж магадгүй гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэсэн юм.

Авдийвка хот

Өнгөрсөн жилийн өвөл ОХУ Украины энергийн дэд бүтцэд халдаж үүний улмаас зарим бүс нутгуудад амьдарч буй иргэд тог, цахилгаангүй олон хоногийг өнгөрөөсөн.

Украины эрчим хүчний сайд Герман Галущенко бямба гарагт /2023.11.11/ өвлийг давах хангалттай эрчим хүчний нөөц бий, гэхдээ ирээдүйн халдлага энергийн нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлөхөөс хамаарна хэмээжээ. ОХУ-ын арми сүүлийн долоо хоногуудад Украины дэд бүтцэд өгөх цохилтоо 60 дахин нэмэгдүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 13, 2023 09:48

Оросууд минь наад украйнаа өдөр шөнөгүй саваад эзлэн авч ногоон нүдэн �##�иа с�##�бадай Зеленскийг баривчилж дайнаа худан дуусгамаар байна.

Зочин
Зочин
11 сар 13, 2023 10:25

Юун өвөл энэ с�##�бадай наана нь ертөнцөөс арилана

Зочин
Зочин
11 сар 13, 2023 13:19
Reply to  Зочин

Украйныг нухах гээд 20 сар нvдээд бардаггvй ээ. Монголын оркууд очиж ах нартаа туслаач, энд донгодож байхаар хаха

Холбоотой мэдээ

Back to top button