Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн хотуудын "төлбөртэй бүс": Сингапур, Лондон хэрэгжүүлж, Нью-Йорк эсэргүүцэлтэй тулгарч байна

Улаанбаатар хот түгжрэлтэй тэмцэхийн тулд төлбөртэй бүстэй болох санал дэвшүүлсэн. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгож, гадна нь зогсоол барих саналыг хэлэлцэж байгаа.Тэгвэл төлбөртэй бүсийг нэвтрүүлсэн дэлхийн улс орнуудын талаар харцгаая.

Сингапур

Хотын тодорхой бүсэд орж ирэхдээ төлбөр төлдөг тогтолцоог Бүс нутгийн лицензийн схем (ALS) нэр дор Сингапур 1975 онд хамгийн анх хэрэгжүүлж эхэлсэн. Эхэндээ Сингапурын бизнесийн бүс рүү орохын тулд нэг эсвэл хоёр хүн сууж яваа автомашинууд нэг ам.доллар төлдөг байжээ.

Харин гурав болон түүнээс дээш хүн сууж явж буй тээврийн хэрэгслүүд төлбөргүй нэвтэрдэг байсан юм. Нэг ам.долларын төлбөр төлсөн машинууд стикер наалгуулж бизнесийн бүс рүү ордог систем 1998 он хүртэл хэрэгжжээ.

1998 он гэхэд Сингапурын засгийн газар тээврийн хэрэгсэл болгонд төхөөрөмж суулгаж, түүнийгээ бүртгэдэг цахим системийг нэвтрүүлсэн байна. Хуулийн дагуу тус төхөөрөмжийг бүх тээврийн хэрэгсэлд байршуулах ёстой бөгөөд бараг бүх авто машинуудад суулгасан аж.

Цахим системийн дор авто машинууд бизнесийн бүс рүү нэвтрэхдээ 9 ам.доллар хүртэл төлдөг. Бүтэнсайн болон бүх нийтийн амралтын өдрүүдэд ямар нэгэн төлбөр байхгүй. Харин бүх тээврийн хэрэгсэл мөнгө төлнө, нийтийн тээврийн хэрэгслүүд ч гэсэн.

Олон улсын валютын сан мэдээлснээр (IMF) Сингапур төлбөртэй бүсийн гадна олон мянган машины зогсоол барьж, тэндээс хотын төв рүү автобус явуулах төлөвлөгөөг хэрэгжүүлсэн аж. Зогсоол болон автобусны нэг сарын төлбөр 30 сингапур доллар болгож шийдсэн байна.

Сингапур энэ системээрээ дамжуулж орон нутгийн тээврийн газартаа санхүүжилт босгодог. Тодруулбал жил бүр 150 сая гаруй сингапур долларыг жил бүр орон нутгийн тээврийн газрын төсөвт төвлөрүүлдэг байна. Энэ нь тус газрын жилийн төсвийн 10 гаруй хувь юм.

Төлбөр төлж бүсэд нэвтэрхээс гадна Сингапур замын түгжрэл бууруулах өөр арга хэмжээ авдаг. Тус улсад машин барихын тулд 10 жилийн хугацаатай машин эзэмших эрх худалдаж авдаг байна. “IMF”-ийн нийтлэлээс харвал түгжрэлийн төлбөр авч эхлээд хэдэн жилийн дотор хотын дайтай хэмжээтэй Сингапур улс түгжрэлээ 40 хувиар бууруулсан байна.

Лондон

Их Британийн нийслэл Лондон хот 2003 оноос эхлэн төвийн бүсдээ түгжрэлийн төлбөр авч эхэлсэн. Бүсийн хамрах хүрээ, төлбөрийн хэмжээ жил ирэх тусам өөрчлөгджээ.

2022 оны байдлаар түгжрэлийн бүсэд нэвтэрч буй жолооч нар даваагаас баасан гарагт 07:00-оос 18:00 минутын хооронд нэг өдөртөө 15 фунт стерлинг төлдөг. Харин амралтын болон бүх нийтийн амралтын өдрүүдэд 12:00-оос 18:00 цагийн хооронд л төлбөр төлдөг аж.

Лондон түгжрэлийн бүсдээ олон тооны камер суурилуулж автомашины дугаарын бүртгэн, төлбөр төлсөн автомашинуудын дугаартай харьцуулж хардаг.

Түгжрэлийн төлбөрөө гурван хоногийн дотор төлөөгүй жолоочдод 160 фунтийн торгууль оноодог байна. Сонирхолтой нь мотоцикл, мопедуудуыг энэ төлбөрөөс чөлөөлжээ.

Үүнээс гадна Лондон хотын захиргаа нүүрсхүчлийн хий гэх мэт агаар бохирдуулагч бодисын ялгаруулалтыг бууруулахын тулд хоёр төрлийн замын ашиглалтын төлбөр нэвтрүүлсэн.

2008 онд хүнд даацын тээврийн хэрэгслүүдэд зориулж бага ялгаруулалтын бүс (LEZ). Харин 2019 онд хэт бага ялгаруулалтын бүсийг (ULEZ) хэрэгжүүлж эхэлсэн байна. “ULEZ” нь “LEZ”-тэй харьцуулахад тус бүсийн оршин суугчдад хүртэл нөлөөлдөг аж .

Эдгээр бүсэд зорчих тээврийн хэрэгслүүд Европын хүлэмжийн хийн ялгаруулалтын стандартыг хангаагүй бол 12.5-аас 300 фунт хүртэл мөнгө өдөр бүр төлөх юм.

Түгжрэлийн төлбөр авч эхэлсний дараа Лондоны төв хэсэгт түгжрэл буурсан. Гэхдээ төд удалгүй такси болон бусад үйлчилгээний машинууд олноор нэмэгджээ. Одоо Лондон хотын түгжрэлийн гуравны нэгийг суудлын тэрэг болон такси үүсгэдэг.

2000 оноос хойш Лондон хотод автомашин болон таксины явсан километрийн хэмжээ 6 хувиар буурчээ. Ерөнхийдөө Лондонгийн тээврийн хэрэгслүүдийн нийт туулсан замын хэмжээ түгжрэлийн төлбөр авч эхэлснээс хойш тогтвортой байсаар ирсэн байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Лондон хот төлбөртэй бүс хэрэгжүүлж эхлээгүй бол замын хөдөлгөөний нөхцөл байдал одоо байгаагаас илүү дор байх магадлал өндөр гэж мэдээлжээ.

Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хот бий юу?

Улаанбаатартай ижил төлбөртэй бүс үүсгэх талаар хэлэлцэж буй дэлхийн томоохон хот бол Нью-Йорк. Тус хот ирэх жилээс эхлэн төлбөртэй бүстэй болохоор төлөвлөж байгаа.

Жолоочид төлбөртэй бүс рүү орохдоо 9-өөс 23 ам.доллар хүртэлх мөнгө төлнө. Төлбөртэй бүс нь Нью-Йорк хотод багагүй хүмүүсийг талцуулаад байгаа юм. Тухайлбал машин жолоодож орлого олдог хүмүүс түгжрэлийн төлбөр төлөх нь шударга бус зүйл гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Мөн Нью-Йоркын Стэйтэн Айланд дүүргийн дарга Вито Фосселла “Хэрвээ явган хүний замууд дээр хөл хөдөлгөөн ихтэйгээс болж түгжрэл үүсвэл явган зорчигчид татвар төлж байж алхах болж байна уу” гэж хэлсэн байна.

Харин дэмжиж буй хүмүүс нь төлбөртэй бүс нэвтрүүлснээр түгжрэл буурч, агаарын чанар сайжран, хүмүүсийн цагийг хэмнэнэ гэж үзэж буй. Лондон түгжрэлийн төлбөр авч эхэлсний дараа машинуудын ялгаруулж буй азотын оксидын хэмжээ 13.5 хувиар буурчээ.

Энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлж, нийт лондончуудын амьдралыг 1888 жилээр уртасгасан гэх судалгаа бий. Агаарын чанар нэмэгдсэний үр дүн Стокхольм хотод илүү мэдрэгджээ. Тодруулбал тус хотод төлбөртэй бүсийг нэвтрүүлсний дараа астма өвнийн улмаас эмнэлэг үзүүлэх хүүхдүүдийн тоо хоёр дахин буурсан байна.

Эх сурвалж: OECD, IMF, NRDC, Smartcitiesdrive, NBC New York

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-14 15:51

Энэ хотууд чинь Монголоос хамаагүй дулаахан нийтийн тээврээ шийдсэн сонголт ихтэй манай автобусаар оруулж ирж чаддаггүй байж үлгэр ярихаа больж үз

BidЗочин
BidЗочин
2023-11-14 16:09

New York хот яг огт төлбөргүй бас биш, хотруу ордог гүүрүүд, Вашингтон гүүр гэхэд л өндөр төлбөртэй байдаг.

хүннү
хүннү
2023-11-14 16:22

Манай дарга нарын нүдэнд мөнгө харагдаад байна. Түгжрэлдээ биш. Түгжрэл бууруулах гэж байгаа бол бүтээн байгуул�##�т хий, нийтийн тээвэрээ супер болго. Авто замын 1-р эгнээг нийтийн тээвэрт өг. Ингээд л болно. Эхэндээ учираа олохгүй баахан түгжирнэ. Дараа өдрөөс нь дэмий цагаа үрхээр гээд супер нийтийн тээвэрээр зорчиж эхлэнэ. Төв замаар зорчих тээвэрийн хэрэгсэл сар, жилээр хураамж төлж явдаг болгох хэрэгтэй. Хураамж нь: 1 сард 100 мянган₮ жилээр бол 1сая ₮ төлөөд QR код авч Одоо бүх машинд код өгөх гэсэн. ЭнэQR код нь хураамж төлсөн, төлөөгүй гэсэн ялгаатай байна.

Зочин
Зочин
2023-11-14 17:15

Өндөр хөгжилтэй, хөгжингүй оронтой л Монголыг харьцуулаад байх юм. Хүмүүсийнхээ амжиргааг тэр түвшинд хүргэчихээд л харьцуулаасай. Татвар, төлбөр авахаа л бодохоос ард түмнээ ерөөсөө бодохгүй юм даа.

Зочин
Зочин
2023-11-14 19:53

Лондон, Нью-Иорк, Сингапур чинь дандаа 10, 20 сая хүн амтай хотууд. Ганц сая гаруй оршин суугчтай Улаанбаатарыг өөрөөр зохицуулж чадахгүй байна уу

Зочин
Зочин
2023-11-14 22:27

Явган �##�хахад хамгийн сайхан хотууд шүү дээ, за тэгээд хүний хөгжил, нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжил, иргэдийн орлоготой бол бүүр ч харьцуулах аргагүй. Ядаж дуурайх гэж буй энэ улс, хотуудынх шиг зам харилцаатай, автобус унаатай болчих. Унасан морь ч үгүй уулын буга ч үгүй гэдэг болуузай.

Зочин
Зочин
2023-11-15 20:05

Сингапур шиг авто зогсоол олноор барьчихаад дахаа нь төлбөртэй бүсрүүгээ богино эргэлтийн нийтийн тээвэр оруулб�##� Монголд их тохирох юм шиг бна

Холбоотой мэдээ

Back to top button