УЛС ТӨР

ЧУУЛГАН: ЖДҮХС-д 50 тэрбум төгрөг тусгахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

Улсын төсөвт ХХААХҮ-ийн сайдын багцын урсгал зардлаас ЖДҮХС-нд  50 тэрбум төгрөгийг шилжүүлэх саналыг Ж.Ганбаатар гишүүн гаргасан байна. Уг саналыг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бол Төсвийн байнгын хороо дэмжээгүй байна. 

Чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад  ЖДҮХС-д 50 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжсэнгүй. Эдийн засгийн ангилал өөрчлөлтэй холбоотой төсөвт арга хэмжээний хугацаанд өөрчлөлт оруулахыг дэмжлээ.

Ийнхүү 2020 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусаж, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлэв.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-08 18:20

Гишууд оорсдоо хулгай хийж байхаа ждухсанд 100 тэрбумавр нь тусгадаг байснаа, жинхэнэ жду чид авах болохоор 0 тог тусгадаг унэхээр гутамшиг. Манан уурт тонилгох хэрэгтэй болжээ. Хууливраа бол 100 тэрбум тог тосовт тусгах естой

Холбоотой мэдээ

Back to top button