Р.Энхбат, Д.Болдбаатар нарын зохиогчийн эрхийн маргаан

Ном зохиол, орчуулах хэвлэлийн газар, паблишингууд олшрохын зэрэгцээ зохиогчийн эрхийн асуудал ил хөндөгддөг болж байна.
Хэдхэн хоногийн өмнө "Гэгээ" паблишингийн үүсгэн байгуулагч, орчуулагч Д.Болдбаатар нь "Монсудар" хэвлэлийн газраас ирүүлсэн албан бичгийг дэлгэсэн.
Үүнд, "Хөх тариан талбайд" номыг дахин хэвлэхээ больж, худалдаанаас татахыг хүссэн байсан. Энэ нь Ж.Д.Сэлинжерийн "The Catcher in the Rye" зохиол юм.
Харин тус зохиолыг "Хөх тариан талбайн харуул" нэртэйгээр, "Монсудар" хэвлэлийн газар саяхан хэвлээд байгаа билээ.
Ингэснээр албан ёсны зохиогчийн эрх аль хэвлэлийн газарт байгаа вэ гэдэг нь анхаарал татах болсон.

Тэгвэл "Монсудар" хэвлэлийн газраас,
"Зохиолч Д.Сэлинжер нь 2008 онд өөрийн нийтлэгдсэн болон нийтлэгдээгүй ном, бүтээл, захидлын эрхийн харилцааг хянах зорилготой ”Salinger Literary Trust” буюу утгачилбал “Сэлинжерийн Бичвэрийн Итгэмжлэх” байгууллага байгуулж, түүнийг нь Сэлинжерийн эхнэр Коллийн болон хүү Мэттхев нар нь удирддаг.
Харин “Сэлинжер Литерэри Траст” байгууллагыг шүүхийн болон хэвлэн нийтлэлийн хэвшмэл хэллэгээр “J.D. Salinger Estate” хэмээн тодорхойлдог. Тухайн эрх хариуцсан байгууллагатай нь гэрээ байгуулсан байдлыг "Монсудар" хэвлэлийн газраас гаргасан албан бичигтээ “зохиолчтой гэрээ байгуулсан” гэдэг утгаар бичсэн байдаг.
Мөн АНУ-ын зохиогчийн эрхийн хуулийн дагуу зохиолч Д.Сэлинжерийн зохиогчийн эрх 2046 онд олон нийтэд нээлттэй болох тул тухайн хугацааг хүртэл зохиогчийн нэрийг өөрчлөлгүйгээр хүндэтгэл үзүүлэх нь ёс зүйн асуудал болно" гэжээ.
Энэхүү асуудлын талаар Оюуны өмчийн газраас тодруулах гэсэн боловч бидэнд одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэсэн юм.
Харин "Гэгээ" хэвлэлийн газрын хувьд холбогдох хэвлэлийн газраас эрхийг авсан. "Монсудар" нь хэвлэлийн газраас биш, нэгэнт нас барсан зохиолчоос эрх авснаа хэвлэсэн гэдэг агуулгаар пост бичсэн ч түүнийгээ устгаад байна.
Бидэнд ирсэн мэдээллээр, "Гэгээ" хэвлэлийн газар нь зохиогчийн эрхийг авсан ч сунгах төлбөрөө төлөөгүй. Харин "Монсудар" улмаар эрхийг албан ёсоор авч, өөрсдийн орчуулгаар хэвлэсэн гэж ойлгогдож байна.
Сонирхуулахад,
Д.Болдбаатар нь 1986 онд МУИС-ийг хятад судлаач мэргэжлээр, 1992 онд БНХАУ-ын Шань Дуны их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд одоо Гэгээ сургуулийн үүсгэн байгуулагч, Гэгээ паблишингийн захирлаар ажилладаг билээ. Орчуулагч Д.Болдбаатар нь “Гурван улсын үлгэр”, “Хүйтэн уулын бичиг”, “Усан бялхмал”, “Чонон сүлд”, “Тансан ламын аялал буюу баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Нэгэн давхар асар”, “Тан улсын яруу найраг”, “Сүн улсын дуулал шүлгүүд”-ийг орчуулж олны хүртээл болгосон юм.
Р.Энхбат нь 1977 онд ХБНГУ-ын Лайпицигийн ном хэвлэлийн дээд сургуулийг төгссөн бөгөөд, 1983-1996 он хүртэл гэрэл зургийн газарт, гэрэл зурагчнаас эхлэн дарга хүртлээ өсөн дэвжиж ажилласан юм. 1996 онд Адмон хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, олон арван алдарт зохиолыг орчуулан уншигчдын хүртээл болгосон юм. Адмон группийн харъяанд "Адмон хэвлэх үйлдвэр", "Монсудар хэвлэлийн газар", "Интерном номын дэлгүүр", "Фотомон зургийн студи" хамаардаг байна.
Хэвлэлийн газрууд олон болох хэрээр зохиогчийн эрхийн замбараагүй асуудал цэгцрэх шаардлагатай, тэр хэрээр хоорондоо үл ойлголцох, өрсөлдөх нь далд хэлбэрээр эрчимжсэн. Үүний нэг сэжим нь хэвлэлийн салбарын сэхээтнүүд гэж болох Д.Болдбаатар, Р.Энхбат нараас эхлэн харагдаж байна.
Шинэ тутам жижиг хэвлэлийн газрууд хооронд ийм маргаанууд бишгүй гарч буй мэдээллүүд ирдэг. Энэ нь яваа яваандаа зохиогчийн эрх авах, орчуулах ажил хууль ёсны дагуу, өрсөлдөөний зарчмаар явагддаг болохын эхлэлийг тавих учиртай.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энхбатын аав нь хогийн этгээд байсныг настангууд ярьдаг
бас хаанаас хов сонсчоов.
ГАНЦ НОМЫГ 2 ГАЗАР ОРЧУУЛАХ ЛАЙ Л БАЙНА ДАА, НЭГ НЭГЭНДЭЭ ШАВАР ХААГААД НОВШИЙН МОНГОЛЧУУД АА ГЭЖ: ЭХНИЙХ НЬ ХЭВЛЭСЭН БОЛ ДАХИН ОРЧУУЛАХ ЯМАР ХЭРЭГ БАЙГАА ЮМ БЭ, ТЭР МОНСУДАР �######�ААЧ
Gadaadiin zoxiolchdiin shildeg buteeluudiig ex xel deeree orchuulj unshigch tumendee xurgej baidag buyantai saixan ajil xiideg orchuulagch nartaa olon saixan zoxiol buteeliig orchuulaarai gej xusej baina Amiddaa bie bienee xairlaj ev negdeltei amidartsaaya