НИЙГЭМ

Нийтийн тээвэрт “BUS SERVICE” цэвэрлэгээний үйлчилгээг нэвтрүүлжээ

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 3/1388 дугаартай албан бичгийн дагуу автобусны цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийг ая тухтай, цэвэр зорчих нөхцөл бололцоогоор хангах, нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг дээшлүүлэх ажлын хүрээнд "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-с “BUS SERVICE” цэвэрлэгээний үйлчилгээг нэвтрүүлжээ.

 Уг ажлын хүрээнд эцсийн цэгүүд болох Ч:25 Тоосгоны эцэс, Ч:28 Сэлхийн эцэс, Ч:29 Сэлбийн чиглэлүүдэд “BUS SERVICE” үйлчилгээг явуулж байна. Энэ үйлчилгээ нь нийтийн тээврийн шугаманд яваа өөрийн автобусанд чийгтэй цэвэрлэгээ, халдвараас сэргийлэх ариутгалын үйлчилгээг зохион байгуулж иргэд та бүхэнд цэвэрхэн автобусаар үйлчлэх зорилготой ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button