НИЙГЭМ

Дөрвөн хүүхдийн амь аварсан залуусыг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагнав

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргын тушаалаар “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагнаж урамшууллаа. ХЭҮК-ын дээд шагналын эзэн болсон эдгээр иргэд нь 3-14 насны дөрвөн хүүхдийн амь насыг аварсан.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Хүний эрхийг дугаарлаж болдоггүй. Гэхдээ хүний хамгийн чухал эрх бол амьд явах эрх. Хүнлэг халуун сэтгэлээр хүний амийг аварсан та нараар бахархаж байна. Тийм учраас бид хамгийн эрхэм шагналаа гардуулахаар шийдлээ” гэсэн юм.

“Хүний эрх” тэмдэг нь хүний эрхийн салбарт амжилт, бүтээл гаргасан зүтгэлтэнгүүдэд олгодог, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал юм.

Иргэн Дэлэгийн Баасандоо, Сумаагийн Хишигдалай нар шатаж буй гэр рүү орж, бага насны хоёр хүүхдийг галын аюулаас авран хамгаалсан юм. Энэ сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух иргэн А-гийн таван ханатай монгол гэрийн тооноор гал гарч, бага насны хүүхдүүд гарч чадахгүй тусламж эрэн орилж байжээ.

Энэ үед Д.Баасандоо, С.Хишигдалай нар амь нас, эрүүл мэндээ үл хайрлан, хугацаа алдалгүй шатаж буй гэр рүү орж иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн байна.

Н.ГАН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button