УРЛАГ

The Telegraph: Мөсөн гол шиг удаан, пропагандад боомилогдсон, нэн уйтгартай жүжиг болжээ

“The Telegraph” агентлаг Их Британид “Mongol Khan” нэрээр тоглогдож буй “Тамгагүй Төр” жүжигт шүүмж нийтлэл бичжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Ташрамд, шүүмжийг Марианка Свейн бичсэн байна. Тэрбээр “BroadwayWorld” театрын мэдээллийн сайтынх нь ерөнхий редактор бөгөөд “Ham & High”, “Islington Gazette”, “Dancing Times”, “MoveTo Town”, “TodayTix” сэтгүүлүүдэд урлаг уран сайхны сэтгүүлч хийдэг. Зохиолч, редактор  мэргэжилтэй нэгэн юм байна.

The Telegraph: Өө, тэр яаж чадах вэ дээ!

Энэхүү сайн утга агуулга бүхий монгол туулийн зөөлөн хүчний бодлого явуулах оролдлого мөсөн гол мэт удаан үйл явц, өнгөцхөн дүрүүд, муу хөгжим, суртал ухуулгын мессежээр боомилогджээ.

Монголын түүхийн тухай энэ жүжгээс мэдвэл зохих эхний зүйл бол, жүжиг дээр гарч буй хаан нь Чингис хаан биш. Харин ОХУ, БНХАУ-ын нөлөөллөөс гарахыг хичээж буй жижиг улсын энэхүү зөөлөн хүчний бодлого явуулах гэсэн оролдлого нь хоёр мянган жилийн өмнөх үйл явдлыг дүрсэлнэ. Гэхдээ энэ жүжиг Их Британи Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан тоглож байгаа онцлогтой.

Ийм сонирхолтой зохиомжтой ч, ээ халаг, 70 хүний бүрэлдэхүүнтэй энэ тууль үнэхээр уйтгартай юм.

Зохиолыг 1998 онд Бавуугийн Лхагвасүрэн бичсэн. Хаан ширээ залгамжлах асуудалтай тулгарч буй хааны тухай өгүүлдэг. Түүний хатан болон татвар эм нь бие биеэсээ хэдхэн хоногийн зайтай нуган үр төрүүлдэг байна. Гэвч хатны төрүүлсэн хүү нь үнэндээ хааны зөвлөхийн хүү болж таардаг.

Үүнийг сэжиглэсэн хаан татвар эмийн хүүг өв залгамжлагчаар өргөмжилсний дараа, түүний зөвлөх хүүхдүүдийг сольж орхидог байна. Энэ бүх процессыг нэг сценд, үгүй бол оршил хэсэг дээрээ уншиж үзэгчдэдээ хялбархан дамжуулж болно. Гэхдээ үгүй ээ, энэ хэсэг жүжгийн тал хүртэл үргэлжилнэ.

Бүгд л Жеймс Бонд киноны дайсны дүр мэт урт төлөвлөгөө гаргаж, үүнийгээ сцен өөрчлөгдөх болгонд дахин давтаж сануулдаг шүү дээ. Жүжгийн явц нь мөсөн голын урсах хурд мэт удаан, гэсэн хэр нь энэ савангийн дуурь мэт өргөн хүрээтэй зохиолоос дуурь, балет эсвэл Шекспирийн жүжгээс мэдэрдэг урлагийн таашаал огт авч чадахгүй.

Түүхч Жон Мэний (Түүнд зохиолч Тимберлейк Вертенбейкэр тусалсан бололтой. Гэхдээ итгэхэд хэцүүхэн л юм) англи хэл рүү орчуулсан байдал нь зүйрлэлүүдээр дүүрэн. Ингэхдээ өвөг дээдсээ дуудах эртний маягийн хэллэгээс, “Arse” гэх мэт орчин цагийн либерал хараалын үгийг хооронд савладаг. Жишээлбэл, хаан “Үзэхүйеэ сарны гэрэлд гийсэн лугаа адил гэгээн тунгалаг царайтай” эмэгтэй хайж байна гэх мэт, үнэхээр жигтэй үг ашигладаг. Тийм байг, гэхдээ ийм дүрслэлийг арай товчлох арга байсангүй юу?

Хоёрдугаар хэсэгт аллага их гардаг тул эмгэнэлтэй байх учиртай. Гэхдээ дүрийн хөгжүүлэлт маш бага учир эмгэнэх юм бараг байхгүй. Б.Баатарын “Hero Entertainment” продакшн нь Колизейн тайзнаа бөөгнөрөн, шувууны сүрэг мэт хөдлөн бүжиж буй дээлтэй бүжигчдийн найрал дууны хэлбэрээр бол сайн ажилладаг аж.

Тэгсэн ч гэлээ нэг л уйтгартай. Жүжиг Цирк дю Солел маягийн акробат, утаагаар ханиалгаж буй илүүц луу, өнгөцхөн сэлмийн тулаан, тэгээд “Араатны Хаан”-тай харьцуулахад маруухан маск зүүсгэлтэй.

Тулааны хэсгийн хөгжим нь муухан киноныхтой адил. Зарим үгсийн хооронд гэнэт сүртэй орж ирдэг болохоор сүүлдээ хөгжмийг анзаарахаа ч болино. Хувцаслалтын хувьд уламжлалт хувцаснаас эхлээд цус, судас, хөх харагдсан бие барьсан загвартай. Үүн дээр нэмээд жигтэй гэмээр янаг дуу чимээ, хүчтэй амьсгалсан хэсгүүдтэй.

Жүжиглэх арга барил маш уянгалаг. Г.Эрдэнэбилэг хааны дүрээрээ хүчирхэг байсан ч үзэгчид түүнээс илүү мэдээлэлтэй болохоор хааныг мэргэн удирдагч гэж харахад хэцүү. С.Болд-Эрдэнэ хошигносон дайсны дүр, У.Уранчимэг бол зовж зүдэрсэн хатан, Ш.Доржсүрэн ирээдүйн дарангуйлагч. Ш.Доржсүрэнгийн дүр эвгүйрхмээр. Түүний хөгжлийн бэрхшээлийг сул дорой байдал, хорон санаатай зүйрлэсэн.

Соёлын солилцоог ямагт хүлээн авна. Ялангуяа дипломат харилцааны түүхтэй, үндэс суурьтай бол. Гэхдээ эндхийн үзэгчид “төр”-ийг ард түмний өмнө эрхэмлэн тавих суртал ухуулга бүхий мессежийг таалах нь юу л бол.

Эх сурвалж: The Telegraph

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
75 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
HERO to Zero
HERO to Zero
11 сар 22, 2023 10:57

Үнэн шд. Баатарын тархи уга�##�т шд. Оросын бодлого. Манайхан аргагүй юм үзээгүй болохоор бөөн бөөнөөрөө урлаг мэддэг амьтад болох гээд мөнгөө тушаачихсан лол

Зочин
Зочин
11 сар 24, 2023 10:48
Reply to  HERO to Zero

Өөрөө харин гадаадынхныг дуурайж их юм үзсэн хүн болох гэж худлаа үг нэмж байгаа байх шүү. Гадныхны ул долоогсод.
Энэ шүүмжлэгчийн үгний учрыг ч бүрэн ойлгоогүй байж, худлаа мэдэмхий царай гаргаад дагаж намирсан хоосон толгойт.
Бас жүжиг дээр ямар үйл явд�##� гардгыг ч мэдэхгүй байгаа болохоор үзээгүй гэсэн үг биз, үзэж хараагүй зүйлээ хүний үгээр хилс буруутгаж тэнэгтэж байгаа нь зүгээр л орк заншүү. Хэрэв үзсэн хэрнээ жүжгийг ойлгоогүй бол тийм мунхаг хүнтэй юу ч ярих вэ дээ.

Зочин
Зочин
11 сар 22, 2023 11:00

За, нөгөө бидний Шекспиртэй зүйрлээд байсан Лхагва сүрэн, дэлхийн од болох нь гээд байсан "Херо"Баатар, манай тайзны"одууд"-ыг барууны соёлт ертөнц нэг ийм эрхүү байдлаар л хүлээж авчдээ !
Манай театрыг 1934 онд Москвад хэрхэн үнэлсэнтэй зүйрлүүлэх нтр хэрэггүй л дээ, тэнд суртл ухуулга гол хэмжүүр байсан бол энд харин жинхэнэ урлаг,гоо зүйн хэмжүүрээр авч үзэж байнаа.
Дэврүүн хөөрүү монголчууд бид"өөрийгөө таних"буюу хир багцаагаа мэдэхэд их дөхөм боллоо доо !!!

Монгол бахархал
Монгол бахархал
11 сар 25, 2023 11:51
Reply to  Зочин

Чи өрөвдөлтэй юм.

Зочин
Зочин
11 сар 23, 2023 22:16
Reply to  Зочин

Ганцхан хүний шүүмжээр дүгнэх нь юу л бол

Irgen
Irgen
11 сар 22, 2023 11:16

Ганц хүний шүүмжээр дүгнэх боломжгүй гэж бодож бна. Тухайн үед сонин сэтгүүлд ямар нийтлэл байсан бол ... .

Зочин
Зочин
11 сар 22, 2023 11:17

Үзэгчид дуртай байсан, шүүмж их хэрэгтэй. Нарийн юмнуудыг мэргэжлийн хүнээс сонсвол магта�##� сонссоноос ч илүү тус болно, ашгүй дээ

Зочин
Зочин
11 сар 22, 2023 11:19

Бодит байдлыг л бичсэн байна. Тун сайн шүүмж байна. Яг үнэндээ тавилт, найруулга, хөгжим. ..дэлхийн хэмжээнд тайзан дээр тоглоход жаахан ичмээр санагдсан. Маш олон сөрөг шүүмж, сэтгэгдэл уншлаа гаднынхны, тэд үнэндээ нүүрэн дээр нь тулт�##� �##�га ташиж чадна. Бид өөрсдийгөө хэт дөвийлгөж, суртлаар тархи угааж сурсан. Үнэлэгдээгүй нь чин үнэн. Гэхдээ тэр тайзан дээр тоглосон нь нэг авууштай т�##� мөн. Эхний �##�хам баяр хүргэе.

Зочин
Зочин
11 сар 24, 2023 10:52
Reply to  Зочин

Сөрөг шүүмж тийм олон байгаа юмуу? Би л лав ганц энэ хүний шүүмжийг сөрөг гэж харлаа бусад шүүмж �##�даа оноог нь тэнцүү гэж үзээд 3, 4 оноо өгсөн байсан.

Зочин
Зочин
11 сар 22, 2023 11:26

Хэдэн сүрхий дүгнэлт бнаа !
1."Савангийн дуурь" гэжээ.
2. "Урлагийн тааша�##� авч чадахгүй"гэж шууд хэлжээ.
3. "Төрийг ард түмний өмнө эрхэмлэн тавих"-ыг соёл иргэншилт ертөнцийн үзэгчид огт таашаадаггүй юм бна!

Монгол бахархал
Монгол бахархал
11 сар 25, 2023 11:52
Reply to  Зочин

Тэгвэл яагаад театр дүүрэн хүн үзээд, тас�##�бар олдохгүй байгаа юм?

ббб
ббб
11 сар 30, 2023 19:38

ойлгож ядаад байх юу бна аа монголчууд дийлэнхдээ үзэхгүй юу

Болор
Болор
11 сар 23, 2023 00:09
Reply to  Зочин

Туйлын үнэн

Эрдэнэчимэг
Эрдэнэчимэг
11 сар 22, 2023 11:28

Манайд шүүмж хөгжөөгүй. Үнэн үг сонсоход гашуун байгаа л даа.

Зочин
Зочин
11 сар 22, 2023 11:32

Улаан өнгө голлосон хятад ший янгуу.Луу гарч ирээд л хахаха.Хятадын Dance dram-г бүрэн утгаар нь хуулсан хогын холион бантан

Зочин
Зочин
11 сар 23, 2023 17:46
Reply to  Зочин

Yooo хятад луу яах гэж оруулдаг юм.хятад биш байж.тэнэгүүд

Зочин
Зочин
11 сар 24, 2023 18:15
Reply to  Зочин

Уг нь луу монголчуудын эрт урьдаас эрхэмлэж байсан тэнгэрийн амьтныг хужаанар туучихсан юм л даа.

Зочин
Зочин
11 сар 24, 2023 10:53
Reply to  Зочин

Хүннү улс луу шүтдэг байсаныг одоо болтол мэдээгүй байгаа нь өөрөө ганцаараа т1 юм бишүү

Зочин
Зочин
11 сар 22, 2023 22:01
Reply to  Зочин

Яг хятад ший янгуу шиг л өнгөний сонголт үнэн шог.

Зочин
Зочин
11 сар 22, 2023 11:57
Reply to  Зочин

хогийн гэж бичнэ

Зочин
Зочин
11 сар 22, 2023 11:35

Ээ хөөрхий тэгвэл тусгүй л юм хийгдээ юү дээ

Зочин
Зочин
11 сар 22, 2023 11:36

Харин яг үнэнг л бичсэн байна. Манай �##�дартнууд улс төрчид гэсэн п�####�нууд дандаа үеийн үед д ард иргэдийг нийгмийн 2-р 3-р бүүр 37-р асууд�##� болгоэ байдаг муухай л�##�рууд шүү. Энэ л�##�рын жүжигт ч гэсэн яг адилхан

Зочин
Зочин
11 сар 22, 2023 11:45

Хёро Баатарын мэдлэг, чадварыг барууны урлаг судлаач, шүүмжлэгч яг үнэнээр нь хэлжээ. Мэдлэг, чадваргүй, мөнгө шүтсэн хүн л харагддаг. Ямар сургууль төгссөн хэн бэ? Бүү мэд Хёро Баатар зохиол болоод сайхан уран бүтээлчдийг хөлдөө чирлээ

Зочин
Зочин
11 сар 26, 2023 06:15
Reply to  Зочин

Лххгвасүрэн гуай санаа муутай,хорон санаатай төрийг дээдэлсэн болхи өрнөлтэй зохиол бичиж Баатар чад�##�даа таарсан үзээд хэн ч тааша�##� авах мэдрэмжгүй,сүржигнэсэн өрнөлттэй драм ёстой нэг удаа сонирхож үзэхэд ханг�##�ттай үзвэр болсон байсан.Ингээд ар т�##�ын дэмжлэг хүчээр Лондонд тоглох боломж гарсан нь их юм.Бас яах вэ?

Зочин
Зочин
11 сар 22, 2023 15:01
Reply to  Зочин

Харин зохиолыг бас муу байна гэсэн юм биш үү.

Зочин
Зочин
11 сар 23, 2023 10:42
Reply to  Зочин

Тамгагүй төр жүжгийг драмын жүжиг хэлбэрээр тавихад нь үзэж байсан. Сайн жүжиг байсан. Одоо энэ тавилт нь ёстой та�##�агдаагүй нэг л бүх юм холилдсон холион бантан. Наадмын нээлт шиг л санагдсан

Зочин
Зочин
11 сар 22, 2023 22:02
Reply to  Зочин

Тийм. Монголдоо л мундаг. Дэлхийд бол хог.

Зочин
Зочин
11 сар 22, 2023 11:47

Дэлхийн соёлт хүн төрөлхтөн биднийг ингэж үнэлж дүгнэж байна даа. Ингэх ч боловуу гэж дотроо болгоомжилж байсаан. Урлагийн т�##�ын боловсролд сур�##�цсан хүний хувьд. Монголд улс төр оролцоогүй нэг ч с�##�бар байхгүй болсны илрэл. Урлаг улс төрөөс ангид, үзэл сурт�##� ухуулгаас бүүр ч хол байж гэмээнэ жинхэнэ сонгодог утгаараа хөгжинө гэж боддог. Энэ жүжгийг монголд үзээд л тархи уга�##�т, мөнгө уга�##�т, үзэгчдийг хуурсан өнгөц дүр төрхтэй бүжгийн хөдөлгөөн найруулга драмтайгаа уусаж холбогдоогүй жүжиг үзээд бна уу бүжиг үзээд бна уу гэх ойлгомжгүй тоглолт болжээ гэж бодож байлаа. Зүгээр л хэн нэгэн уран бүтээлчийн ЭГО нэвт шингэсэн /зохиолч, найруулагч, гол дүрийн жүжигчин/ гм. монголын драмын урлаг хэзээнээс нааш хэдхэн гэр бүлийн удам дамжсан школоор явж ирсээр өнөөдөр ийм байд�##�д хүрснийг соёлт ертөнц дүн тавиад өгч байх шиг бна. Цаашид яах вэ. дахиж ингэж дэлхийн шившиг болохгүй байхсан. Гадаад харилцааны яам бас л бодлогогүй л зүйл хийчихлээ. Монголын драмын урлаг дэлхийд гарах цаг нь болоогүй ээ .

Зочин
Зочин
11 сар 22, 2023 12:22
Reply to  Зочин

Драм мэддэггүй хүн найруулсан, бас зохиол ч тийм сайн биш.

Зочин
Зочин
11 сар 22, 2023 11:51

Яг л хэлж дээ. Ийм сайн шүүмжүүдийг бүтээлчээр ойлгон аваасай

Зочин
Зочин
11 сар 22, 2023 12:21
Reply to  Зочин

Драмын мэдлэг байхгүй хүн найруулсан. Драм бол хөгждөгөөрөө хөгжөөд явж байгаа.

Зочин
Зочин
11 сар 22, 2023 11:52

Тааруухан л зохиол шдээ. Найруулах гэж бүр бантагнуулсан баына

Зочин
Зочин
11 сар 22, 2023 12:00

Мэргэжлийн хөндлөнгийн ийм шүүмж байна гэмээн улам л сайжирна гэж бодож байна. Бас үзээгүй ч гэсэн хамгийн сүүлийн өгүүлбэр шүүмж үнэн санагдлаа

Зочин
Зочин
11 сар 22, 2023 12:14

Хэро гэж нөхөр энэ жүжгээр д�##�имдуулж татвар төлөгчдийн мөнгөнөөс овоо хумс�##�сан байх даа. Жүжиг ч яахав, Монголын хэдэн ч сонгууль найруулав? Гайтай найруулагч шүү.

Зочин
Зочин
11 сар 22, 2023 12:18

За тийм дээ, хэт улс төрийн агуулга оруулсан байх т�##� бий. Бид 2 хөршөөс ялгарч хөгжихийн тулд эв нэгдлээ батжуулахын тулд өөрсдөдөө зориулж түүхээрээ хэт омогшиж бичсэн зохиол юм бна. Энэ зохиол бидэнд та�##�агдахаас биш бусад хүмүүст ямар санагдахыг бодож үзсэнгүй. Гэхдээ тавилтаа жоохон зөөлрүүлээд омогшлоо багасгаад илүү утга уянгын болгож тавиб�##� болох байх.

Зочин
Зочин
11 сар 22, 2023 12:32
Reply to  Зочин

Шүүмжлэгчийн нэг юмыг ойлгосонгүй. Үг хэлэгийн дүрслэлийг товчлох арга байсангүй юу гэхийн. Харин ч Шэкспир чинь илүү уянг�##�аад шүлэглээд үг хэллэг нь илүү урт байдаг бишүү. Адилтг�##� зүйрлэл их хэрэглэдэггүй юм байхдаа. Надад бол адилтг�##� зүйрлэл та�##�агддаг.

Зочин
Зочин
11 сар 22, 2023 12:50
Reply to  Зочин

За тэгээд 2р хэсгээ илүү эмэгнэлтэй уянгын хэсгүүд дээрээ илүү тогтож үгээ зөөж давтах болон хөгжимгүй үггүй үйл хөдлөлөөр гэх мэтээр илүү сайн эмэгнэлийн хэсгийг гаргаад өгөөрэй. Дараагийн хэсэгрүүгээ арай хурдан ороод байх шиг байсан ккк. Тэгээд төгсгөл нь эмэгнэлтэй гашуудсан байд�##�тай байх хэрэгтэй юм боловуу. Манайхан чинь омогшоод хүүхдээ �##�дсан ч төрөө �##�даагүй гандан буурахгүй ээ гээд л дуусгаад байгаа юм шиг байсан ккк.

…gddd
…gddd
11 сар 22, 2023 13:09

Zovhon ene ch bish urlag design geed buh salbariihan delhiigeed bur holoo hotsorson gedgee medeh heregtei bgan dotroo heden biye hoorgood suuj baihaar

Зочин
Зочин
11 сар 22, 2023 13:16

Муулж шүүмжилснийг олоод харчихдаг овоо сайт шүү. Бас магтсаныг нь харж чаддаггүй ээ. Энэ чинь л Монгол шүү дээ

zochin
zochin
11 сар 22, 2023 13:16

zuv zuv, shuumjilxed iluudexguy shdee, ulam sain, chanartay urlag biy bolnoo!

xaxa
xaxa
11 сар 22, 2023 14:39

ugaasaa oorsdiigoo togoon dotroo magtah durtai munhaguud! shuumj unen baidlaa hezeech huleen zovshoorohgui yaj ene balai jujig delhiid garhaw de 3han say mongoldoo togoon dotroo teriige magtaad nurj untsgaagad m#ltaad bhaas bish

Зочин
Зочин
11 сар 22, 2023 16:43

yag unen

Janna
Janna
11 сар 22, 2023 16:47

Урлаг өөрөө сайн шүүмжлэгчтэй байж гэмээнэ хөгжиж байдаг с�##�бар гэж боддог... Харамс�##�тай нь манайд шүүмж хөгжөөгүй учраас манай урлаг, дамаа гаднын соёлоос оруулж ирж хөгжүүлж байгаа ДРАМ, ДУУРЬ, КИНО УРЛАГ, ЦИРК зэрэг урлагийн с�##�барууд маань ямар хэм хэмжээнд явж байгааг хэн ч дүгнэдэггүй. Ганц нэг шүүмжийг өдөр тутмын хэвлэлээс уншиж байсан ч хэт хувь хүний амбиц үнэртэж байсан. Саяхандаа манай дуурийнхан баахан шуугисан шүү дээ... Шүүмж гэхээсээ илүү мэддэг мэддэггүйдээ тулсан хэрүүл байсан, харамс�##�тай нь. Дэлхийн хэмжээний тайз дээр тоглоно гэдэг нь их сайхан ч, манай зан заншил, өв уламжл�##�ыг сайн мэдэхгүй гаднын үзэгчийн шүүмж сонсоно гэдэг л хамгийн том ололт гэж бодож байна. Уран бүтээлийн хамт олонд нь улам их амжилт хүсье. Гаднын үзэгчдийн шүүмжийг олон дахин уншиж, олон т�##�аас нь харж, уран бүтээлдээ тусгаж явахыг чин сэтгэлээсээ хүсье.

Зочин
Зочин
11 сар 22, 2023 16:48

Зочин

Зочин
Зочин
11 сар 22, 2023 16:49

Орчуулсан хүнийх нь нэрийг тавиач. Өөрсдөө орчуулсан аятай л хусах юм.

Зочин
Зочин
11 сар 22, 2023 16:49

Сайхан жүжиг бүтээсэн
Херо Баатарт баяр хүргэх хэрэгтэй
Энэ цаг үед өөр ямар найруулагч Баатарын хэмжээнд дөхөхвэ
Төриин шагн�##� авах хэмжээнии найруулга

Зочин
Зочин
11 сар 26, 2023 06:24
Reply to  Зочин

Сайн найруулагчид байгаа ч намын пропаганд хийгээд ар сайнтай,намаас дэмждэг бол Баатар шиг интерэймэнтийн төдий авьяас нь драмын жүжиг хүртэл бантагнуулаад явчихдаг л юм байна

Зочин
Зочин
11 сар 22, 2023 22:07
Reply to  Зочин

Зөө,зө. Наадмын нээлт мээлт нь шашин, төр юу юу холилдсын холион бантан. Энэ жүжгээ яг наадмын нээлт шиг, үзэгчдийг нь допингтой ш�##�дан бөхөө үздэг монголчууд гэж бодсон юм шиг. Дэлхий,урлагыг жинхэнээс нь хөгжүүлж бгаа улсын хүчтэй үзэгчдийн хувьд цэвэр онигоо. Шүүмж бол үнэг super байлаа.

Janna
Janna
11 сар 22, 2023 16:54

урт, удаан, уйтгартай байсан нь харин үнэний хувьтай шүү... надад ч бас дэндүү урт санагдсанаас гадна хэт их хүнд улаан өнгө нь дарамттайгаас гадна хятад шийний үнэр үнэртээд л байсан.....

Зочин
Зочин
11 сар 22, 2023 18:02

ганц нэг урлаг шүүмжлэгч дэлхийг т�##�өөлж чадахгүй яахав бодож бгаагаа л бичээ биз өөрсдөөрөө бахархаж баярлаж сур дандаа л нэг нэгнээ доромжилж байх юм энэ жижигхэн улс маань бас ч гэж дэлхийд мэдрэгдээд л байгаа юм даа монголын урлаг нэг шат ахиж л байна хоёр хөршийн тайзнаас х�##�ьж гурав дах руу орж бна гоё жүжиг болсон жүжигчид чад�##�тай хувцас хөгжим гоё. бусад орны жүжиг кино ч иймэрхүү л байдагштэй дээр ч бий дор ч бий хөгжилтэй том орны юм болгон мундаг биш

Curenkhuu
Curenkhuu
11 сар 22, 2023 23:19

Яг л үнэнийг улайт�##� хэлжээ.Нэг л их сүржигнэсэн хэлбэр хөөсөн хүмүүс болсон доо. Алаан хядаан, өс хонзон, ш�##�иг �##########�, б�##�дир булдарыг сурт�##�чилсан хэлбэртэй урлагтай болсон.

dogmid
dogmid
11 сар 23, 2023 01:33

magtsan huuhen hurimdaa yadag bilee ? hunii nutagt baahan sagsuurch gudamj duuren soliorch bsn ym uu ? tuuniigee enduurch dugneed balarsan bndaa , zohiolch agsan uuruu bj harsan bol 1g heleh l baijdee , harin Urianhai guai ymar 1 ug dugaraagui n odoo l todorhoi bolj bn uu geltei !

Зочин
Зочин
11 сар 23, 2023 03:37

Хогийн жүжиг. Үнэн гуниг. Авах юмгүй хог.

Зочин
Зочин
11 сар 23, 2023 09:11

Энэ шүүмж бол мэргэжилийн тэр дундаа бүүр нарийн мэргэшсэн хүний шүүмж болохоор манайхан эмзэглэлгүй үг бүрийн нарийн тунгааж бодож хүлээж авах хэрэгтэй бх, шүүмжлэл сонсож байж юм хөгжиж сайжирдаг, ёстой жинхэнэ үнэнийг нарийн мэдрэмжээр улаан нүүрэн дундуур ингээд хэлээд өгдөг зоригтон манайд бхгүй, юм үзэж нүд тайлсан барууны тэр дундаа Англичууд бол театрын урлаг дээд зэргээр хөгжсөн газар харин ч очиж тоглосон нь аз завшаан, яг үнэндээ бүжиг хувцас нтр нь гоё бсон ( хэлбэр нь)болохоос агуулга нь маш муу ( зохиол нь ч тэр найруулга нь ч тэр) эхний үзэгдэл нь сонирхолтой бсан, 2-р үзэгдэл нь хэт сунжруу бөөн үхэл бүгд шахуу уйлаан майлаан хэтэрхий эмгэнэлт ямар ч гэгээлэг юм бхгүй үзэгчдэд сургаамжгүй харгис, жүжиг биш бүх юмыг холисон шоу маягийн юм бсон бсан, гэхдээ Баатарын уран сэтгэмж бол онцгой содон сайхан бсныг хэлэх хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 23, 2023 10:14

яг ингэж мэргэжлийн шүүмж бж �##�даагаа засаж урлаг хөгждөг манайх шиг худлаа цаасан м�##�гай өмсгөж юу ч мэдэхгүй баагий агуу гэж солиорно урлаг судлаачид дүн тавьж бх ёстой

Зочин
Зочин
11 сар 23, 2023 10:53

Энэ найруулагч сургууль соёлоор сураагүй л дээ,зөвхөн жоохон авьяасаар л явсаг

Зочин
Зочин
11 сар 26, 2023 06:26
Reply to  Зочин

Жаахан авьяасаар том намын артай хүн явдаг л юм ба.

Зочин
Зочин
11 сар 23, 2023 15:11

Ер нь нэг жүжиглэж байхдаа нэг амьсгааддагыг манай урлагын багш нар заадаг шиг байгаан.

Зочин
Зочин
11 сар 23, 2023 16:20

Үнэхээр бодмоор зүйл бичжээ. Яах аргагүй төрөө ард түмнээс өндөрт тавьдаг соёлоо өөрчлөхгүй бол ардчил�##�ын нэр зүүгээд ч нэмэргүй гэдэг нь амьдр�##� дээр батлагдаад байгаа биз дээ. Манайхан иймэрхүү шүүмжлэлээс сурч улам сайн болно гэлэгт итгэж байна.

Zochin
Zochin
11 сар 23, 2023 18:34

Uzeegui l dee gehdee mongol helnees angli helruu orchuulhad utga aldagdaj bolno ter ni talagdaagui ym boluu gej bodloo za tegeed yahav dee bas gadagshaa neg ch gesen uran bureeleeree muu ch gesen heluuleed avna gedeg bol amjilt shuu

Зочин
Зочин
11 сар 23, 2023 19:03

анх үзэхдээ найруулагч нь хэн болохыг нь мэдээгүй үзсэн тойрон бүжигтэй хэсгийг үзэхэд найруулагч нь Баатар юм байна гэж шууд мэдсэн цахим наадам шиг утгагүй байсан

Зочин
Зочин
11 сар 23, 2023 19:27

Nuguu naadmiin toglolt shig l yum Bolson baihdaa. Baahan nuhduud guilded sarvalzaad l kkk

Иргэн
Иргэн
11 сар 24, 2023 04:53

“эндхийн үзэгчид “төр”-ийг ард түмний өмнө эрхэмлэн тавих сурт�##� ухуулга бүхий мессежийг та�##�ах нь юу л бол”. - үнээн, ардчилсан нийгэмд төр нь ард түмэнд үйлчилдэг.

Иргэн
Иргэн
11 сар 24, 2023 04:56

Шүүмжлэлтэй байж юм хөгждөг жамтай билээ.

Зочин
Зочин
11 сар 24, 2023 09:05

Mongol kino ch bai jujig ch bai neg scene iin mash olon minutad sunjiruulj tsag urdegt bga! Getel hollywood kino deer adilhan tsag guchin minutiin kino deer ymar ih uil yawdal boldog bilee???????????? mongold bol neg nohor kinon deer gereesee garaad talh awaad butsaj orj ireed zuseed ideed zajilj bgaag ni haruulaad 10-20 minute ????????????

Зочин
Зочин
11 сар 24, 2023 09:30

Хамгийн чух�##� шүүмжийн нэг нь ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙГ ХОРОН САНААНЫ ИЛЭРХИЙЛЭЛ БОЛГОСОН

undn ug
undn ug
11 сар 24, 2023 11:46

jjdhfjfj

unen ug
unen ug
11 сар 24, 2023 11:49

Лхагвасүрэнг амьд байхад нь яагаад Хэро баатар найрулаагүй үхсэнийх дараа нь 49 хоног нь дуусаагүй байхад шун�##�т сэтнэл нь сэдрэв ээ. Амьд нь тоглоод гэр бүлд нь хэдэн цаас өгчиж болсонгүй юу. Лхагвасүрэн ч тэр үхэхээ мэдэж байсан бол бүх зохиол нийтлэлийн эрхээ яагаад эхнр хүүхдүүддээ өгөөгүй юм бэ. Тэнэг м�##�

Зочин
Зочин
11 сар 24, 2023 12:21

Neg shar tolgoitin china gaas 5 haltar yuan avch bichsen hulsnii bichveriig tooh hereggui mongolchuud yadaj dagaj mialah hereggui. Yu ch hiigeegui humuus shuumjluulehgui. Oros hyatad gesen zolbinguudad taalaagdaagui gedeg chini uchirtai. Ted tuuheesee ichij bgaa. Harin Mongolchuudinh bol aguu yumdaa.

Зочин
Зочин
11 сар 25, 2023 22:46

Б.ЛХАГВАСҮРЭН ЗОХИОЛОО МОНГОЛ ТӨР ХЭРХЭН ЗҮЙРЧ БАЙГААГ ХАРААД ИЙМ МАЯГААР ИЛЭРХИЙЛСЭН ЮМ БИШ ҮҮ АЙН

Зочин
Зочин
11 сар 25, 2023 23:15

Хэлбэр нь дэндээд агуулга нь �##�га болчийм бишүү....шоу ёрцөнцөд шоу хэцүү. Бид тэднээс сурж байж багшдаа харуулсан явд�##� болждээ

Зочин
Зочин
11 сар 26, 2023 00:30

Монгол хатадын ихэмсэг эрхэмсэг хайчсим бэ, тайзан дээрээс ийш тийш үнслт илгээгээд, эрчүүд ч гсэн хаа сайгүй дэвхцэцж бүжлээд хэтэрхий овилгогүй харагдаад бн, аядуу зөөлөн байгаач

Хман
Хман
11 сар 26, 2023 08:27

Урлаг гдг маш ариун эд гсн шүү! Хулгай худ�##�тай орооцолдсон сүржин пропоганда

Холбоотой мэдээ

Back to top button