Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Хамас бүлэгтэй байлдааныг түр зогсоох тохиролцоонд хүрлээ

Израилын Парламент Хамас бүлэгтэй байлдааныг түр зогсоон, барьцаанд буй хүмүүсийг суллах тохиролцоонд хүрсэн байна. Тохиролцооны хүрээнд Газын зурвасаас 50 хүүхэд болон эмэгтэйчүүдийг суллаж, үүний хариуд Израил агаар болон газрын довтолгоогоо дөрвөн өдрийн турш зогсоох юм.

Хамас өнөөдөр мэдэгдэл хийхдээ тохиролцооны дагуу Израилд хоригдож буй 150 Палестин хоригдлууд чөлөөлөгдөх аж. Дөрвөн өдөр гал зогсоох үед Хамас өдөрт 12-оос 13 барьцааны хүнийг суллана.

“The Time of Israel” нэмж 30 гаруй барьцааны хүмүүсийг суллаж магадгүй, нэмэлтээр 10 Израил хүнийг суллах болгонд байлдаан зогсоох хугацааг нэг өдрөөр сунгана гэж мэдээлжээ.

Тохиролцоо хэзээнээс эхэлж хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байгаа юм. АНУ-ын албан тушаалтан тохиролцоог зуучилсан Катар албан ёсоор мэдэгдэл хийсний дараа хэрэгжинэ гэж мэдээлжээ. Одоогийн байдлаар Катарын талаас ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button