Нийгэм мэдээ

10 аймгийн 22 суманд зудын эрсдэл үүсээд байна

ОБЕГ-аас Засгийн газрын тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 22 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн байна. Эдгээр сумын нутагт зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа аж. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Төв аймгийн Эрдэнэсант, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Хэнтийн Оргил, Галшар сум багтжээ.

Харин Ховдын Зэрэг, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Завханмандал, Тэс, Баянтэс, Сантмаргац, Архангайн Батцэнгэл, Төвшрүүлэх, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Төв аймгийн Өндөрширээт, Алтанбулаг, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Өндөрхаан, Сүхбаатарын Түмэнцогт, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум цагаанаар зудархуу байдалд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button