Нийгэм мэдээ

Нэрт орчуулагч Г.Акимд хандив цуглуулж байна

"Зуун жилийн ганцаардал", "Шашдирын чуулган", "Өвгөн тэнгис хоёр", "Цаазын тавцанд", "Аранзал дарвуулт хөлөг" тэргүүтэй, дэлхийн энтэй олон бүтээлийг монгол хэлнээ гарамгай орчуулсан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Акимд хандив цуглуулж эхэлжээ.

Түүний шавь, нэг салбарын номын нөхөд, дүү нар нь энэхүү хандивын аяныг эхлүүлсэн байна. Г.Аким гуай нойр булчирхайн хорт хавдар өвчнөөр шаналж байгаа тул эмчилгээний зардалд ийн олон нийтээс хандив цуглуулахаар өөрсдөө санаачилсан аж.

Нэрт соён гэгээрүүлэгч, номын гүүш Г.Аким нь сүүлийн жилүүдэд хадны сүг зураг судлах томоохон чиглэлд хөл тавиад байгаа. Хэд хэдэн бүтээл ч туурвиад амжсан тэрбээр "Үүнийг л судлахгүй бол би соёлын хүн, сурвалжлагч гэж яваад яах вэ. Магадгүй миний бичсэнийг залуучууд уншаад, хожим дэлгэрүүлж судлах байх" хэмээсэн байна.

Г.Аким гуайн хандивын данс: 530004000-410021303, Худалдаа хөгжлийн банк, Го.Аким

May be an image of 3 people and text

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Их давилуун ойворгон хүн санагдсан

Чугун
Чугун
Reply to  Зочин

Их хачин харагддаг яриа энэ тэр эвнүй шүү , Сүүлд арай гайгүй болсон байх нэг юмнаас хойш

Төмөр.
Төмөр.

Аким бол хүнийг гүтгэдэг, хүний мууд дурладаг хүн. Үүнийг олон мэднэ.

Зочин
Зочин
Reply to  Төмөр.

Шулуун шударга,Зарчимч,Эрдэмтэй Хүн дээ,Үтэр Түргэн Эдгэрээрэй

Сэтгүүлч
Сэтгүүлч
Reply to  Төмөр.

Аким гуай муу юм хийдэг хүнд дургүй, тэр муу муухайг илчилдэг шударга хүн. Муу юм хийдэг хүн Аким гуайд муу байх нь аргагүй ээ.

Монголоо эх орноо гэсэн сэтгэлтэй сайхан эрдэмтэн
Монголоо эх орноо гэсэн сэтгэлтэй сайхан эрдэмтэн

Нойр булчирхайн хорт хавдар туссан байнашдээ. Хүндрээгүй бол эмчилгээ авна. Таиландын Бумранград эмнэлэг маш сайн эмчилнэ. Сайхан хүндээ боломжоороо хандив өгнөө. Хурдан эдгээрэй та минь. Ард түмэн минь зуу зуудаггүй, мянга мянгадахгүй хандивын гараа сунгаарай хө

Зочин
Зочин

Тийм дээ,Эрүүлийг хүсье

Зочин
Зочин

Аким гуай эрдэмтэн,хань нь гавъяат багш юм байнашд.юуны чинь хандив.засгийн газар туслах ёстой шүү дээ.энэ 2 гавьяатыг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үхэж далд орийч

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эрхэм Хүн Аким гуайдаа Эрүүл Энхийг Хүсэн Ерөөе.

Зочини
Зочини
Reply to  Зочин

Энэ 2 хөгшин өөрсдөө дуугарахгүй л байна даа. Аягүй бол энэ тухай мэдээгүй байж мэднэ. Өмнөөс нь цавчаа хийх гэсэн нөхдүүд л ийм юм зохиогоод явж магадгүй шүү. Бусдаас царай алдах хүмүүс биш юмсан уг нь.

Зочин
Зочин

Hurdan edgeerei

Зочин
Зочин

Jordan edreerei

Зочин
Зочин

Хадны зураг

Зочин
Зочин

өөө, нрүүл мэнд гэтэл нөхцөл сайжруулах асуудлаар юм шив дээ, үр хүүхэдтэй биз дээ. биднийг үр хүүхдүүд маань л одоо тэтгэж байгаа шүү дээ. миний санахын авгай солиод архи уугаад явдаг одоо 50 гаран насны хүүтэй дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үгүй дээ,Өөрсдөө Мэдээгүй ,Номын Дүү нар нь л Өвчинийг эдгээх зорилгоор Сошилд Хандсан юм байна а,ЭРХЭМ ХҮНДЭЭ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ...

Зочин
Зочин

Өндөр настаы хүн ш дээ нэмэргүй дээ идье ууя гэснийг нь өгөөд хэлсэн гуйсныг нь биелүүлж байсан нь л дээрдээ

Зочини
Зочини

Хотын төвийн А бүсэд байртай л юм байна ш дээ. Байрыг нь солих гэж хандив цуглуулж байна гэж ойлголоо. Эсрэгээрээ биеийн эрүүл мэндэд нь зориулж хандив цуглуулж байна гэвэл хүмүүс өгөх байх даа. Соц үеийн байранд амьдарч байгаа хүмүүсийг арай л доромж байдалтай бичсэн нь таалагдсангүй.

Зочин
Зочин
Reply to  Зочини

Үгүй дээ,Аким гуай түүний Гэргий 1-р 10жилийн Орос Хэлний Дулмаа Багш Өөрсдөө ч мэдээгүй гэж байгаа ,Сайн санаат Номын Дүү нар нь л Өвчинийг эмчлүүлэх зорилгоор Сошилд Мэдээлэл Тавьсан юм байна аа...ЭРҮҮЛИЙГ ХҮСЬЕ...

Зочин
Зочин
Reply to  Зочини

яахаараа байранд гэж дээр үеийн эрдэм номтой мундаг сэхээтнүүдэд тийм санаа байдаггүй шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочини

Эрдэмтэн хүнийг яахаараа байранд хандив цуглуул байна гэж ойлгодог байна, тархи нь их сонин ажилл.адаг хүн байна

Би Зочин
Би Зочин
Reply to  Зочини

Бичиг үсэгт сайн тайлагдаагүй золиг уу чи

Зочин
Зочин
Reply to  Зочини

Эмчилгээний зардалд гэж байна шүү
Бүгдийг ойлгож унш

Зочини
Зочини
Reply to  Зочин

Тэр доод талд байгаа бичвэр нь илүүдчихжээ. Сүүлийн хэсгийг нь уншихгүй юу их мэдэгчээ

Холбоотой мэдээ

Back to top button