"Бэлтэс мөрөн" ХХК-ийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалаа. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Учир нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар бүрэн, бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч нарт эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан мэдүүлэг авсан, шүүх хүсэлт гаргасан иргэдийг хохирогчоор тогтоох эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар шийдвэрлэх, мөн хохирлын тооцооллыг шүүх хуралдаанаар хийх боломжтой гэж дүгнэсэн байна.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЛУЙВАРДСАН ЛУЙВАРДУУЛСАН ХОЁР ҮНЭН ГАЛ ГАЛ ЭНЭ ЦАГ ҮЕ ДОР ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ АЦНУУД ХОЖООД БАЙГААН БИШ ҮҮ? ЖИШЭЭЛБЭЛ ХОХИРОЛЫГ ЯАЖ БАРАГДУУЛАХ ВЭ?
Давж за�##�дах Шүүх нэмэлт мөрдөн байца�##�тад буцаасан Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна гэж мэдээлчихээд "ХЭРГИЙГ нэмэлт мөрдөн байца�##�тад буца�##�аа" гэж хаяаглаад байгаа нь болж байна уу?