Нийгэм мэдээ

Иргэдийг 6 сар үнэгүй зорчуулах 600 автобусыг хаанаас, хэн авч ирэхийг маргааш зарлана

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд сүүлийн 14 жилийн хугацаанд парк шинэчлэл хийгдээгүй. Тиймээс энэ онд 800 шинэ автобус оруулж ирэхээр төлөвлөөд байв. Энэ ажлын эхлэл болгож 09-р сарын 26-ны өдөр оруулж ирсэн 100 ногоон автобус нэлээд хэл ам, шуугиан дэгдээж, асуудал одоо ч нэг мөр шийдэгдээгүй л байгаа. Ямартай ч нийслэлээс тухайн ногоон автобуснуудыг оруулж ирсэн “Тэнүүн-Огоо” ХХК руу нь буцааж, шаардлага хангаагүй тул ямар ч тохиолдолд нийтийн тээвэрт явуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс оронд нь том оврын 600 автобус авах олон улсын нээлттэй тендер дахин зарлаж, "2023 онд үйлдвэрлэсэн байх" гэж тодотгов. Баасан гарагт нийтийн тээврийн парк шинэчлэлийн олон улсын тендерийг нээж, тендерт ирсэн баримт бичгүүдийг нээлттэй зарлаж, тендерт ирүүлсэн үнэ, хүчинтэй хугацаа, баталгаа зэргийг танилцуулан, богино хугацаанд тендерийг үнэлэх ажлыг зохион байгуулахаа хотын дарга мэдэгдсэн.

Тус 600 автобусыг ирэх оны нэгдүгээр сард багтаан оруулж ирэхээр төлөвлөөд байгаа. Үйлчилгээнд явж эхэлбэл иргэдийг зургаан сарын турш автобусаар үнэгүй зорчуулах болон нийтийн тээврийн компаниудад төрөөс татаас өгөх зохицуулалт үйлчлэх тухай яригдсан билээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Засгийн газрын хуралдаан дээр иргэдийг автобусаар үнэ төлбөргүй зорчуулна гэсэн зүйл яригдаагүй. Автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс картжуулан, бүртгэлжүүлнэ. НИТХ-аас баталсан Нийтийн тээврийн салбар дахь машин цагийн зардлын тогтоолоор тухайн автобусанд хэдэн хүн зорчсоноор нь бус хэдэн цаг явснаар нь тооцож, нийслэлээс татаас өгдөг байсан механизмыг өөрчилнө. Цагдаа, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, донорууд гэхчлэн автобусаар үнэгүй зорчдог иргэдийн картыг шинэчлэн олгоно. Автобусаар тухайн иргэдийг зорчуулсан тоогоор нь санхүүжилтийг олгоно.

Иргэдийн 20 гаруй хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа. Гэтэл автобусаар үнэгүй зорчдог иргэдийн татаас гэж жил бүр автобусны компаниудад 240-250 тэрбум төгрөг төсөвлөдөг. Үнэхээр энэ хүмүүс нийтийн тээврээр зорчдог байсан бол зорчилтын хувь хэмжээ ийм бага байх учиргүй. Тиймээс энэ зорчилтын хэмжээг нарийн гаргахын тулд бүртгэлжүүлэх хэрэгтэй.

Автобусаар нэг удаа зорчиход 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суусан тохиолдолд үнэгүй үйлчлүүлдэг тогтолцоог өөрчилж, нэг өдрийн зорчилтыг 1000 төгрөгөөр тооцож, тухайн өдөртөө цагийн хязгааргүй 1000 төгрөгөөрөө л зорчих тухай тооцооллыг хийж байна.

Мөн бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглах, нийтийн тээврийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх тухай тооцоо, судалгааг хийж байна” хэмээн мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 23, 2023 08:51

Урдаас

Уншигч
Уншигч
11 сар 23, 2023 10:15

Сонгуулийн маргааш нь л үнэгүй зорчвол болохоо байлаа гэх байх даа.

Зочин
Зочин
11 сар 23, 2023 11:57

МАН-ын мангар сайд УБ-ын оркуудыг тойглоод , тор доод эхэллээ, аргагүй л сонгууль ойртжээ !!!

Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
11 сар 25, 2023 14:50

Зөв шүү. Ямарч байсан ажлаа хийгээд эхэллээ. Нямбаатар дарга шуурхай байна. Бас турсан байна. Эрүүл мэндээ бодоорой.

Зочин.
Зочин.
11 сар 29, 2023 12:32

Нямбаатараа зоригтой хий.�##�ь юмнаас айж байхийм.өөрчил хотыг.42 дүүрэг болго.

Холбоотой мэдээ

Back to top button