Гадаад мэдээДЭЛХИЙ

Financial Times: БНХАУ-ын өсөлтийн эрэн үе дууссан

Түүхэн эргэлт тохиож БНХАУ эдийн засгийн хувьд супер гүрэн болох хөгжил чиглэлээ өөрчиллөө. Сүүлийн 50 жилийн хамгийн том өсөлтийн түүх дуусгавар болж магадгүй байна.

1960-1970-аад оны үед Мао Зэдуны удирдлага дор эдийн засаг нь зогсонги байдалд гацсан. Харин 1980 он гарсны дараа Хятад эдийн засгаа дэлхийд нээж, хурдацтай өссөн билээ.

1990 онд БНХАУ дэлхийн эдийн засгийн 2 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг байсан. Тэгтэл хорин жилийн дотор 2021 онд Хятад улсын дэлхийн эдийн засгийг бүрдүүлдэг хувь бараг арав дахин нэмэгдэж 18.4 хувь болсон байдаг.

Гэвч 2022 онд эдийн засгийнх нь чиглэл өөрчлөгдөв. Тус онд БНХАУ-ын дэлхийн эдийн засгийг бүрдүүлдэг хэмжээ бага зэрэг буурсан. Энэ жил нэмж буурч 17 хувь руу орно гэх тооцоо бий. Хоёр жилийн дотор 1.4 хувиар буурч байгаа нь 1960 оноос хойш үзэгдээгүй үзүүлэлт юм.

Хятад улс 15-16-р зууны үед дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг бүрдүүлдэг байсан статусаа эргэн авах зорилготой. Гэвч одоо энэ зорилго нь хүршгүй оргил болох магадлал нэмэгдлээ.

Тодруулбал дэлхийн эдийн засаг энэ жил 8 их наяд ам.доллароор нэмэгдэж 105 их наяд ам.доллар болно гэж тооцоолж байгаа. БНХАУ энэ өсөлтөд огт оролцохгүй. Харин АНУ 8 их наяд ам.долларын өсөлтийн 45 хувийг бүрдүүлнэ. 50 хувийг хөгжиж буй улс орнууд бүрдүүлэх юм.

Хөгжиж буй улс орнуудын өсөлтийн талаас их хувийг нь Энэтхэг, Индонез, Мексик, Бразил, Польш гэсэн таван лус бүрдүүлж буй.

Үүнээс гадна БНХАУ-ын дэлхийн эдийн засгийн бүрдүүлэх хувь буурч байгаа нь гаднын орнуудын тооцоолол биш. Хятадын Засгийн газрын нийтэлдэг албан ёсны эдийн засгийн мэдээллээс авсан баримтад дүн шинжилгээ хийсний үр дүн юм. Тэгэхээр Хятадын өсөлт эргэлтэд орсон гэдэг нь өөрсдийнх нь тоо баримтаас харагдаж байгаа гэсэн үг.

Энэ асуудал олны нүдэнд өртөхгүй буйн нэг шалтгаан бол ихэнх шинжээч нар инфляцыг тооцсон ДНБ-ийн бодит өсөлт дээр анхаарлаа хандуулдаг явдал юм. Инфляцыг тооцолгүй ам.доллароор тооцвол БНХАУ-ын ДНБ 2023 онд буурах хандлагатай байгаа.

Хөрөнгө оруулагчид Хятадаас мөнгөө хурдтай татаж эхэлсэн. Мөн гуравдугаар улиралд гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын үйлдвэрүүд болон бусад төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтаа 12 тэрбум ам.доллароор буруулжээ. Дээрээс нь дотоодын хөрөнгө оруулагчид гадаад руу чиглэсэн хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийж байна.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн хугацаанд дэлхийн нөхцөл байдал Хятадын талд шилжиж, өсөлтийг нь хэн ч зогсоож чадахгүй гэж бодож буйгаа илэрхийлсэн. Харин тэр саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахдаа Хятадад гадаадын хөрөнгө оруулалт одоо ч гэсэн хэрэгтэй гэдгийг бага зэрэг хүлээн зөвшөөрөв.

Эх сурвалж: Financial Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 24, 2023 07:57

Дэн сяо пин ий эхлүүлсэн нээлттэй ха�##�ганы бодлого нь зарим тохиолдолд ха�##�ттай бодлогоор солигдсон учраас эдийн засаг нь буурч байгаа юм. Улс төрийн бодлого нь болохгүй байна гэсэн үг.

Зочин
Зочин
11 сар 24, 2023 13:43

atsan shalaand orjdee haaj humuh geheer sanhuu n nurvhih geed haaj boohgui geheer zasag nurchih geed

Иргэн
Иргэн
11 сар 27, 2023 06:53

Ийм том гүрэн ингэж байгаам чинь 2024 онд эдийн засагийн хувьд нилээн хүнд жил болох ндээ манай Монгол улсад ч хамаатай шүү дээ бүгд л дор бүрнээ болгоомжтой л байхгүй бол горигүйндээ яанадаа хөө

Холбоотой мэдээ

Back to top button