Нийгэм мэдээ
Прага хотын Урлагийн академид тэнцсэн анхны монгол хөгжимчин Б.Билгүүн Чехийг зорилоо

“Fantasia studio”-ийн гоцлол хөгжимчин, хийлч Б.Билгүүн Чех улсын Прага хотын Урлагийн академид тэнцсэн анхны монгол хөгжимчин болсон билээ. Түүнийг Чех улсыг зорьсон тухай Монгол улсад суугаа элчин сайд Ян Витопил өөрийн твиттер хуудаснаа мэдээлжээ.

Б.Билгүүний хувьд Хөгжим бүжгийн коллежид, дараагаар нь АНУ-ын Охайо мужийн урлагийн консерваторид гоцлол хийлч мэргэжлээр суралцаж төгссөн.

Урлагийн топ академид суралцахаар Чех улсыг зориод буй тэрбээр 6 натайгаасаа эхлэн хийл тоглож сурсан бөгөөд олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол улсынхаа нэрийг дэлхийд дуурсгаж яваа залуу уран бүтээлч юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн яваад их зүйл сураад дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгах агуу уран бүтээлч болоорой
Altan PRAG xotnoo
Ayalguut saixan xiil xugjmuu toglood
Ajil uils ni butemjtei
Aj amidraln ni gerel gegeeti baix boltugai
Hunii nutagt duu mini bie e bodoj yavaarai amjilt husie