"Өөр компанийн ухсан шороон дээр хайгуул хийснийхээ төлөө хэрэгтэн болж, 5-27 саяар торгуулж байна"

Том машинаар газар ухаж нөхөн сэргээлгүй үлдээсэн компанийн шороон дээр хайгуул хийснийхээ төлөө Эрүүгийн гэмт хэрэгтэн болж хохирсон иргэдийн төлөөлөл, Хорлоогийн Чойбалсангийн 4-р үеийн зээ хүү Д.Даваа нар Монгол улсад хууль тэгш үйлчлэхгүй байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр Хорлоогийн Чойбалсангийн 4-р үеийн зээ хүү Д.Даваа "Аймгийн засаг дарга болон албан тушаалтнууд бичил уурхайчдыг дэмжиж болно гэсэн ЗГ-ын тогтоолыг манай Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн хэрэгжүүлэхгүй байна. Үүнээс болж Дорнод аймгийн 80 мянга гаруй иргэний эрх ашиг зөрчигдөж байна. Хэрэв ЗГ-ын тогтоолыг дэмжиж уул уурхайн компаниудтай гурвалсан гэрээ хийж бичил уурхайг хөгжүүлсэн бол өнөөдөр манай аймгийн залуус ажлын байртай болж орлогоо дээшлүүлэн сайхан амьдрах боломжтой байсан.
Албан тушаалтай, авлига өгдөг, арын хаалгатай, том машинаар газар ухаж нөхөн сэргээлгүй үлдээсэн компанийн шороон дээр л нутгийн залуучууд болон өөр бусад газраас ирсэн залуус хайгуул хийснийхээ төлөө хохирч, хэрэгтэн болж байна. Би ч гэсэн хохирогч болж эрүүгийн хариуцлага хүлээх гээд Экологийн албан дээр дуудагдаад явж байна. Эрүүгийн хуулийн 24.2.1 заалтад анхаарал хандуулаач ээ. 1.5-5 жилийн ялтай, 5.4-27 сая төгрөгийн торгуультай хууль байна. Үүнийг эргэн хараач ээ. Бидэнд ажлын байр гэж алга. Ард түмэн ядуу байна. Сум орон нутаг, гэр хорооллоор яваад хар л даа.
Би 2022 оны 11 сард Баяндун суманд очиход 300-400 нинжа байсан. 21-ээс дээш насны нутгийн залуус бүгд алтанд явсан. Мөрөөрөө хөдөлмөрлөөд явж байгаа залууст хууль үнэхээр үйлчлэхгүй байна. Хуулийг залууст сурталчилж, таниулах ёстой байсан. Бид бүгд малчин хүмүүс. Малчид хуулиа мэдэхгүй, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй ичдэг. Бид гомдолтой байна. Энэ хуулийн заалтаа эргэн харж, шинэчилж өгөөч" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наадхыг чинь зохицуулсан хууль байгаа байлгүйдээ. Тэр ухсан газар дээр орохдоо л нөхөн сэргээлтийн асуудлаа шийдэх хэрэгтэйш дээ. Баахан ухаж ухаж бид ухсан газар дээр орсон гээд орилоод байх хэрэгггүй дээ
Чой гийн үр удам муу муухай юм хийсээр л үйлдсээр л буй бололтой, мөн ч олон элэг нэгтнээ устгасан эрлэг шүү.
Дураараа ухах санаатай.Монгол улс хууль дүрэмтэй орон .Хуулийн дор жарг�##�тай амьдарч чадахгүй бол шорондоо яв.Та нар хэний үр сад байх чинь хэнд хамаатай юм,яадаг оркууд вэ?Бу�####�д нь сургамж болохоор чангахан шийтгээд өгөөрөй ,эднийг
Чоайб�##�сан гуайтай адилхан байна.
Өө за за М�##�чид хайгуул хийдэг болсон уу? Хайгуул хийх мэргэжил эзэмших гэж хувийн зардлаараа МУИС,ШУТИС-д бак�##�авр магистрт 4-5 жил сурдаг юм.Өнөөдөр хониндоо маргааш хайгуулдаа бүр амар болох нь ээ ? ,бүр нэг удмаараа дүүрсэн тэнэгүүд вэ?Хууль журмыг мэдрүүлээд өг
Ikh idsen ch omkhi baga idsen ch omkhi gej medekh u .Yakh gej Khunii khog g ukhdag yum be .Oor khiikheer yum oldono doo ta nart .Zugeer l morooroo yavj bai .Tenger ta nariig gesgeene shuu ..Gazar shoroogooroo oroldood l bai , ikh bagagui alt ukhdag novshnuud Bugd uilee edlekh blgui dee ..