ДЭЛХИЙ

Бэлгийн харьцаанд ороогүй эрээсээ хүүхэд төрүүлсэн эмэгтэй мөнгө нэхэмжилжээ

АНУ-ын иргэн өдгөө 40 настай эмэгтэй нэг ч удаа бэлгийн харилцаанд орж үзээгүй эрээс хүүхэд асаргааны мөнгө нэхэмжилж, тэр ч бүү хэл шүүхэд ялалт байгуулжээ. Хэрэг явдлыг тодруулбал, Жейн гэх эмэгтэй 36 настай байхдаа Лас Вегас дахь зочид буудлын үйлчлэгчээр ажилладаг байсан бөгөөд, энэ үед хачирхалтай замаар жирэмсэлжээ.

Тухайн үед 24 настай тэрбумтан эр уг зочид буудалд буудалласан аж. Харин эмэгтэй түүний ашигласан бэлгэвчийг хогийн савнаас эрж олоод, өөрийн үтрээ рүү шахаж жирэмсэлсэн байна. Хүү төрсөн ба өдгөө 4 нас хүрчээ.

Эмэгтэй, “Би түүний өрөөг цэвэрлэхээр ороход банкны дансны мэдээлэл бүхий цаасаа ил орхисон байсан. Баян эрээс хүүхэд төрүүлэх ашигтай тухай тэр үед бодож, энэ үйлдлийг хийсэн” гэж ярьсан байна. Улмаар тэр шүүхэд хандаж, мөнгө нэхэмжлэхэд түүнийг хүүгийн эцэг гэдгийг генетикийн шинжилгээ нотолсон учир өнгөрсөн 3 жилийн нөхөн төлбөр буюу 2 сая ам.долларыг албадан төлүүлэх шийдвэр гаргасан байна.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: IHLAYANEWS

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button