Бээжингийн эмнэлгүүд ханиад хүрсэн хүүхдүүдээр дүүрч байна

БНХАУ-д амьсгалын замын халдварт өвчнүүд нэмэгдэж байгааг ДЭМБ анхааралдаа авсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Ихэнхдээ хүүхдүүд халдвар авч байгаа юм.
Тэгвэл Бээжин хот болох БНХАУ-ын хойд бүсэд эмнэлгүүд амьсгалын замын халдвар авсан хүүхдүүдээр дүүрэх болжээ. Эмчид үзүүлэх маш урт дараалал үүсэж, зуу зуун хүүхдүүд томоохон хотуудын эмнэлгүүдэд оочирлож байгаа аж
Энэ жилийн эхээр БНХАУ тэг ковидийн бодлогоо зогсоож, хөл хорионы дэглэмээ зогсоосон.Тархвар судлаачид ковидийн дэглэмийг зогсоосноор хүмүүст амьсгалын замын халдвар үүсгэгчдийн эсрэг дархлаа буурсан байх магадлалтай гэдгийг анхааруулсан. АНУ, Их Британи гэх мэт орнуудад ковидийн дэглэмийг зогсоосны дараах өвөл амьсгалын замын халдварууд их бүртгэгдсэн билээ.

Бээжингийн хүүхдийн эмнэлгийн ажилтан мягмар гарагт /2023.11.21/ өдөрт дунджаар 7 мянга гаруй өвчтөн ирж үйлчлүүлж байгаа нь эмнэлгийн хүчин чадлын даацыг хол давж байна гэж мэдээлжээ.
Тус хот дахь Нөхөрлөлийн эмнэлгээс “CNN” агентлаг тодруулга авахад хүүхдийн эмчид үзүүлэхийн тулд бүхэл өдөржин хүлээх тохиолдол байна гэсэн байна. Тус эмнэлгийн ажилтан “Маш олон хүүхэд байна. Өчигдөр яаралтай үзүүлэх хүсэлт гаргасан хүмүүс өнөөдөр өглөө хүртэл эмчид үзүүлээгүй явж байна” гэсэн юм.
Харин Тяньжин хотын хамгийн том хүүхдийн эмнэлэг өнгөрсөн бямба гарагт /2023.11.18/ 13 мянган хүүхэд хүлээн авч үзэж рекорд тогтоосон байна. Энэ сарын 13-ны өдөр БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийсэн.
Тус хороо мэдээлснээр тохиолдлууд инфлюэнза, микоплазма пневмонитой холбоотой аж. Эдгээр өвчин үүсгэгч нь ихэнхдээ бага насны хүүхдүүдэд халдвар үүсгэдэг байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урд новшийн хилээ хурдан хаагаач ээ
Ямарч өвчин гарсан хил хаах хэрэггүй. Өөрснөө х�##�двар хамга�##�лын дэглэмээ сахиад л явах хэрэгтэй. Манайх ковидын үед ч хилээ хаах хэрэггүй л байсан. Урд хойт хилийг хаахад л манай улс идэх хоолны хомсдолд ороод юмны үнэ тэнгэрт хадаж байсан шүү үүнийг бүү март. Иймээс цаашид ямарч өвчин гарсан хилээ хаах хэрэггүй.
Манжуур Тяньжин Бээжингээр аялагчид хүүхдэдээ наагаад ирнэ дээ. Тэгээд монголоор дүүрэн болно. Аяллаар явагсад хүүхдээ бүү авч яв