Жорж Флойдыг хөнөөсөн Дерек Шовин шоронд хутгалуулав

2021 оны дөрөвдүгээр сард болсон шүүх хурлаар Жорж Флойдыг хөнөөсөн буруутай гэж яллагдсан Миннеаполис хотын цагдаагийн алба хаагч асан Дерек Шовын баасан гарагт /2023.11.24/ шоронд хутгалуулжээ.
Миннесота мужийн Ерөнхий прокурор Кейт Эллисон энэ талаар мэдэгдэл хийхдээ “Дерек Шовиныг хүчирхийллийн хохирогч болсонд харамсаж байна. Тэрбээр үйлдсэн гэмт хэрэгтээ зүй ёсоор шийтгэгдсэн, хоригдож буй аливаа хүмүүс өш хонзон, хүчирхийллээс айхгүйгээр ялаа эдлэх эрхтэй” гэж хэлсэн юм.

АНУ-ын Хорих ангийн товчоо баасан гарагт /2023.11.24/ мэдэгдэл хийхдээ Тусон хот дахь Холбооны засан хүмүүжүүлэх байгууллагад 12:30 минутын орчим хоригдол халдлагад өртсөн гэжээ.
Халдлага гарсан тул тус засан хүмүүжүүлэх төвд эргэлт орохыг бямба гарагаас /2023.11.25/ эхлэн хориглосон байна. Шовины өмгөөлөгч Грег Эриксон “Түүнтэй хамт хоригдож буй хүмүүсээс түүний аминд хүрч өөрсдийгөө олны анхаарлын төвд оруулахыг хүсэж буй хоригдлууд зөндөө бий” хэмээсэн юм.
Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Дээд шүү шударга шүүхээр ороогүй гэх Шовины гомдлыг хүлээн аваагүй аж.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨРХИЙ ХАР АРЬСТАНГ ХООЛОЙ ДЭЭР НЬ ӨВДӨГЛӨӨД ЗОРИУД САНААТАЙГААР АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ЭНЭ НӨХӨР ТЭНД ҮЙЛ ТАМАА ЭДЛЭХ ЁСТОЙ.ХАРИН МАНАЙ МОНГОЛД БЯЦХАН ҮРСИЙГ ЗОДОЖ АЛСАН БАС ХҮЧИНДСЭН ХУЛГАЙЧ НАРЫГ ШОРОНД ХОРИГДЛУУД ШИЙТГЭДЭГ ХУУЛИЙН ЗААЛТ ОРУУЛМААР БАЙНА ТЭДЭНД ӨРШӨӨЛ ХЭРЭГГҮЙ ХҮЧИНГИЙН ГАРУУДЫН АРЫН СҮВ РҮҮ НЬ АРЗГАР АРМОТУР ЧИХЭХ ХЭРЭГТЭЙ ЧИВ ТӨМСӨГИЙГ НЬ СУГАЛААД СУУЖ ШЭЭДЭГ БОЛГОХ НЬ ЗҮЙД НИЙЦНЭ
Huurhii du gait haraas bolj ajlaa hiij yvj bgaad buruuddag ni haramsmaar shu
Хохирогчтой хүнлэг харицсан бол нэг нь амьд нөгөөх нь ажлаа хийгээд л явж байх байсан