Гадаад мэдээДЭЛХИЙ

Ванга: 2024 онд Путинийг хөнөөх оролдлого гарч, эрүүл мэндийн салбарт том нээлт хийгдэнэ

Вангелия Пандева Гуштерова буюу Ванга эмээг мэдэхгүй хүн ховор. Бага наснаасаа хойш хараагүй болсон түүнийг ирээдүйг зөгнөх “чадвар”-тай гэж олон хүн итгэдэг билээ.

Түүний энэхүү “чадвар” Дэлхийн хоёрдугаар дайны үед олны анхаарлыг татаж Болгарын хаан III Борис болон ЗХУ-ын удирдагч Леонид Брежнев гэх мэт нөлөө бүхий хүмүүс түүнтэй ганцаарчлан уулзсан байдаг.

Вангагийн олон зөгнөл биеллээ олсон гэгддэг юм. Тухайлбал, Ванга Диана гүнжийн үхэл, Оросын “Курск” шумбагч онгоц живэх, мөн 9-р сарын 11-ний террорист халдлагыг зөгнөсөн аж. Мөн 1996 оны 8-р сарын 11-нд 85 насандаа үхэхээ урьдчилан харсан гэж үздэг байна.

Гэхдээ эдгээр мэдээллийг бага зэрэг давсалсан гэж хүлээн авах нь зөв. 2023 онд болно гэсэн олон зөгнөл нь биеллээ олоогүй байгаа билээ. “Sky History”-д мэдээлснээр Ванга энэ жил нарны шуурганаас болж дэлхийд их хохирол учирч, цөмийн био зэвсэг дэлбэрнэ гэж зөгнөжээ. Гэхдээ 2023 он дуусахад нэг сарын зай үлдсэн байна.

Тэр 5079 он хүртэл биеллээ олох зүйлсийг хэлж үлдээсэн юм. 2024 оны хувьд Ванга долоон зүйлийг зөгнөжээ.

1.Путиний дэглэм өндөрлөх үү?

Ирэх жил Путинийг Орос хүн хөнөөх гэж оролдоно хэмээн зөгнөсөн.

2.Террорист болон био зэвсгийн халдлага

Европт террорист халдлагын тоо нэмэгдэж, томоохон улс биологийн зэвсэг туршина эсвэл ашиглана.

3.Томоохон эдийн засгийн хямрал

Террорист халдлага болон биологийн зэвсгийн улмаас эдийн засгийн хямрал үүсэх аж.

4.Цаг уурын асуудлууд

Аймшигтай цаг уурын үзэгдлүүд, байгалийн гамшиг тохиолдоно гэж зөгнөжээ.

5.Цахим халдлага

Ирэх жил цахим халдлага нэмэгдэж, хакерууд цахилгаан сүлжээ, ус цэвэрлэх байгууламж зэрэг чухал дэд бүтцүүдэд халдах аж.

6.Эрүүл мэндийн салбарт том нээлт хийгдэнэ

Альцхаймер болон хорт хавдар гэх мэт эдгэшгүй өвчнүүдэд эмчилгээ олно.

7.Технологийн дэвшил

Эцэст нь квант тооцоололд томоохон нээлт хийгдэнэ гэж Ванга зөгнөжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-11-29 08:55

Аль эрт нас барсан хүний нэр бариж худлаа ярих нь зохимжгүй

Зочин
Зочин
2023-11-29 11:08

Энэ ванга ванга гэдгээ одоо болио

2023
2023
2023-12-30 19:03
Reply to  Зочин

23 оноо эгнүүлж тавих нь илүү сонирхолтой. Хэр зэрэг худ�##� ярьсныг мэдэхээр.

Зочин
Зочин
2023-11-29 12:04

Улаан чөтгөрүүдийн ухаан санааг удирдах арга шүү дээ. Эхлээд ийм хүмүүсийг устгадаг байсан дараа нь ард түмний тархийг удирдах арга гэж хараад хөгжүүлж ирсэн байдаг юм.

Altai
Altai
2023-11-29 22:09

BANGA- g AMPAA

Бас л гоё үлээж байна шүү
Бас л гоё үлээж байна шүү
2023-11-30 09:39

Ванга эмээ харв�##� ичиж үххээр л юм бичиж

Зочин
Зочин
2023-12-30 11:45

Хар бага насандаа хараагүй болсон ч шиг үнэ юм бичээ вангаа чинь бүр том болсон хойноо хараагүй болсон

Зочин
Зочин
2023-12-30 14:46

Хуучин соц орнуудад Оросуудын хэрэглэж байсан тархи угаах технологи шүү дээ, америк, зүүн өмнөд ази, барууныхан бол тоож шиншихгүй, биелэсэн зүйл маш бага, оросын КГБ н сайтар найруулсан үеийн үед баяжуулж явдаг үлгэр юм.

Зочин
Зочин
2023-12-30 15:58

САЙХАН ХУДАЛЧ НОВШ ВЭ ДЭЭР ҮЕД ҮХСЭН ЭМГЭН ЧАМТАЙ УУЛЗАА ЮУ???? БУЯНДОРЖ ООО ХАХАХА

Зочиннн
Зочиннн
2023-12-30 16:00

'Нэг сарын зай' үлдсэн гэнэ. Энэ юу гэж байгаа юм бэ. Цэнэглэдэг зай юм уу. Нэг сарын хугацаа гэж бичээч мулгуу сэтгүүлч ээ!!!

4-5-7-зөгнүүлэхгүй байх зүйл.
4-5-7-зөгнүүлэхгүй байх зүйл.
2023-12-30 19:02

4-5-7-зөгнүүлэхгүй байх зүйл. Путин, З 2 хоёулаа л х�##�длагад өртөх магадл�##�тай. Байнгын хараа хян�##�танд айдаст байдаг байх.

Зочин
Зочин
2023-12-30 19:19

Одоо Вангагаа мартацгаая аа.

Зочин
Зочин
2023-12-30 20:02

tiimshdee hudlaa bitgi biched baigach

Баатар
Баатар
2023-12-30 23:20

Хүмүүсийг усан тэнэг гэж боддог юм уу хэн ч үнэмшихгүй юм тавиад. Манайхан бас Чингис хаан Чойб�##�сан Цэдэнб�##� тэгсэн гм ээр их з�##�ах юм Харин Ленин Сүхбаатар .... г дурсахаа байждээ.

Холбоотой мэдээ

Back to top button