Чуулган | "Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, сайхан болно гэж оргосон "шувууд" шүүгчдэдээ захиж байгаа"

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2023.11.30/ нэгдсэн хуралдаан хэлэлцэж буй асуудлыг нэг дороос хүргэж байна.
Шууд дамжуулалт:
НЭМЭЛТ: 12.00 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр "30 жилийн тэртээ хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах мөрөөдөлдөө хөтлөгдөн гарсан нэгэн үеийнхэн өнөөдөр, улстөрчид тэднийг тойрсон хэдхэн хүн баяжиж эсрэгээрээ ард иргэдийн амьдрал уруудан доройтсонд бухимдаж байна. Усны эх нь булингартай бол адаг булингартай гэдэгчлэн авлигын голомтыг таслахгүй бол шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй гэдгийг бид илэрхийлж байна.
Дунджаар 8-10 цаг үргэлжилсэн уулзалтын үеэр иргэд өмч хувьчлал, газрын наймаа, ашигт малтмалын лиценз зэрэг нь хэдхэн хүний дунд шударга бусаар явагдсан тухай ярьж байна. Авлигажсан тогтолцоо тэдний хүсэл мөрөөдлийг хулгайлсан тухай хэлж байна. Шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл зоригийг мохоосон байна.
Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай байсан. Би энэхүү тэмцлийг эхэлж байхдаа “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид журмын нөхөдтэйгээ, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.
Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “сонгууль хүртэл тэсчихвэл Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа.
Чамлахаар чанга атга гэдэг шиг авлигын эсрэг тэмцэл үр өгөөжөө өгч эхэлж байна. Далд эдийн засаг ил болсоор эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төллөө. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.5 их наяд хүрч, “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг саяхан, аравдугаар сарын 23-нд бүрэн төлж барагдуулсан. Одоо арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын төлбөрийг төлснөөр Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна.
Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл дахин давтагдах ёсгүй. Өрийн гинжин хэлхээнд хүлэгдэж, авлигын өргөст тороор баглагдсан эдийн засаг одоо л эрүүлжиж, амьсгал нь жигдэрч эхэлж байна. Жил гаруйхны өмнө бид хил нээх тухай, улс дампуурахгүй байх тухай ярьдаг байсан бол өнөөдөр бид эдийн засгийн өсөлт өрхөд хэрхэн хүртээмжтэй байх тухай мэтгэлцдэг болжээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Муу нуухаар сайн илчил гэдэг. Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна.
Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ. Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу.
Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авлигын хэрэгтнүүдийн даралт ихсэж, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу? Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ?
Шүүхийн зарим удирдлага Ерөнхий сайдыгаа огцруулах санал хураалт хийж, шүүхэд шүүмжлэлтэй хандсан бүхэнд бухимдан хилэгнэхийн оронд өөрөө өөрийгөө шинэчлэх цогц реформыг цаг алдалгүй эхлүүлж, олон улсын түвшинд ёсзүй, ур чадвар, хүний нөөцийн хувьд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна" гэлээ.
НЭМЭЛТ: 11.40 цаг
-УИХ-ын ЕНБД-аар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ-

ХЭҮК-ийн даргаас Ж.Хунанг чөлөөлсний дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилуулахаар санал болгож байгааг танилцуулж, дэмжлээ.
Д.Энхбат нь 1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр төрийн албанд 15 жил, үүнээс 11 жил Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа аж.
НЭМЭЛТ: 11.05 цаг
-Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Ж.Хунан ирсэнгүй-

ХЭҮК-ийн дарга Ж.Хунан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцэж дэмжсэн. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүсэлтийг эцэслэхээр хэлэлцэж байна.
Ж.Хунангийн “Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлснийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор уншуулж, танилцуулав.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Ж.Хунан яагаад ажлаа өгөх болсон талаар бид асуух ёстой. Хүний эрхийн зөрчил дээр ХЭҮК яагаад дугардаггүй байсан юм. Харамсалтай нь ирсэнгүй. Өргөдлөө өгсөн дарга комиссын гишүүнээр үлдэх нь ёсзүйн хувьд боломжгүй гэж үзэж байна" гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: ХЭҮК-ийн дараагийн даргыг цөөнхөөс нэр дэвшүүлнэ гэсэн үг өгүүлбэр байхгүй. Хуулиараа комиссын гишүүд дотроос томилдог.
Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунанг чөлөөлөхийг дэмжсэн ТББХ-ны саналыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 55.8 хувийн саналаар дэмжлээ.
НЭМЭЛТ: 10.30 цаг
-Б.Баттөмөр: Дорнод хорт хавдраар тэргүүлж, Баян-Өлгийд бага байна. Ямар учиртай юм бэ-

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Манайд дотоодод оношилж, эмчилж чадахгүй 26 төрлийн өвчин байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголд хорт хавдрын хамгийн их өвчлөлтэй газар Дорнод, хамгийн багатай нь Баян-Өлгий гэсэн судалгаа байна. Энэ одоо ямар учир шалтгаантай юм бэ. Удамшил уу, идэж ууж байгаатай холбоотой юу.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Агаар, хөрсний бохирдол, архи тамхины хэрэглээ, амьдралын идэвхгүй хөдөлгөөн гэхчлэн олон хүчин зүйл өвчлөлд нөлөөтэй гэсэн судалгаа байдаг.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэхээр товложээ.
- Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал
- Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх
- Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсоно /Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар/
- Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2023.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Бусад
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene yostoi ene zuunii hamgiin teneg tomilgoo bhaa, ajilaa ugch bga hyn n yugaa ugch bgaagaa ch medehgui shsn
Tiim shu.bugdiig delgen garga. Demjij bn
Мардайн уурхайн ашигл�##�тын хор уршиг явж буйг үгүйсгэх аргагүй. Нөгөө т�##�аар Адуун чулууны уурхайн нүүрсэн дэх хоруу чанарын , мөн цацраг идэвхит элементүүдийн агууламжийг тодорхойлох цаг болсон. Агаарын бохирдол, тэнд агууламдах хортой нэгдлүүд.
Дараа дараадаа өндөр болоьвсролтой, худлаа ярьдаггүй үнэнч, хулгай хийдэггүй, з�##�ь мэх бага ерөнхий сайд хэрэгтэй. Энд хамгийн түрүүн суудлаа тавих хүн бол нөхөр Оюунэрдэнэ.
Бэлэн ам ш�##�дан гуяа гэдэг дээ. Шудрага 5 гэхэд маш их дэмжсэн 2 нь ил тод нүүрсчин болсон 1 нь шантаач болсон Ер нь 5 уулаа Худрагагүй 5 болсон доо.
Ха ха хэн сайхан ярьдаг нь даам гэж. Аргагүй л попрохоос өөр чадваргүй