Гадаад мэдээДЭЛХИЙ

Хиймэл оюун ухаанаар үүсгэсэн модель сард 10 мянга хүртэл евро олж байна

“The Clueless” нэртэй Испанид үйл ажиллагаа явуулдаг агентлаг хиймэл оюун ухаан ашиглан модель бүтээжээ. 25 настай, ягаан үстэй Айтана нь Барселонад амьдардаг “хиймэл” модель юм.

Тус агентлагийн үүсгэн байгуулагч болон дизайнер Рүбен Круз Айтанаг зураг үүсгэдэг хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн байна. Тэр “Бид үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийгээд биднээс үл хамаарах асуудлаас болж олон төсөл зогсонги байдалд орж эсвэл цуцлагдаж байгааг ойлгосон.Ихэнхдээ хувцасны загвар бус өмсөж буй модель эсвэл инфлюенсерт нь асуудал байсан” гэж хэлжээ.

Ийм учраас тус агентлаг өөрсдөө модель бүтээж хамтран ажиллах хүсэлтэй брэндүүдэд загвар өмсүүлэх болсон байна. Айтанаг бүтээсэн Круз сардаа 10 мянга хүртэл еврогийн ашигтай ажиллаж чадна, гэхдээ дунджаар 3 мянган евро олдог гэж хэлсэн юм.

Круз “Бид амьдралаа сайжруулж, зөвхөн поз авч зогссоныхоо төлөө мөнгө олохыг хүсдэг эготой, солиотой хүмүүсээс хамааралтай байхгүйн тулд түүнийг бүтээсэн” гэжээ. Айтана нэг сурталчилгаа хийхдээ мянган евро авдаг. Мөн тэрбээр хэд хэдэн спорт, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний нүүр царай болсон байна.

Айтана хэдхэн сарын дотор 121 мянган дагагчтай болсон аж. Үүнээс гадна Айтана руу олны танил хүмүүс болзоонд урьж чат бичдэг аж. Круз “Нэг өдөр олны танил Латин Америк жүжигчин чат бичээд болзоод урьсан. Тэр жүжигчин 5 сая гаруй дагагчтай. Манай ажилчдын зарим нь түүний бүтээсэн шоуг бага байхдаа үзэж өссөн. Тэр Айтана жинхэнэ амьдрал дээр байдаггүй гэдгийг огт мэдээгүй” гэжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button