Хамас нийтдээ 105 барьцааны хүнийг суллалаа

Израил болон Хамас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас түр гал зогсоосон билээ. Хоёр тал байлдааныг зогсоох хугацааг сунгасан нь өнөөдрийн 07:00 минутад (Израилын цагаар) дуусна. Мэдээг нийтлэх үед Израилд 07:29 минут болж байгаа тул гал зогсоох хугацаа дууссан гэсэн үг.
Гал зогсоох тохиролцоог сунгах хэлэлцээнд амжилт гарсангүй. Мөн тохиролцооны хугацаа дууссанаас төд удалгүй Израилын Батлан хамгаалах яам Хамасын эсрэг явуулж буй байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлж эхэллээ гэж мэдэгдсэн байна.
Пүрэв гарагт /2023.11.30/ Хамас 8, Израил 30 хүн нэмж сулласан байна. Тохиролцооны дагуу тус бүлэг 10 хүн суллах ёстой байсан юм. Гэвч Хамас Израилын нөхцөлийг биелүүлэх хангалттай барьцааны хүмүүсийг олоход бэрхшээлтэй байсан аж.

Гал зогсоосон нийт хугацаанд Хамас 105, Израил 180 хүнийг суллажээ. Аравдугаар сарын 7-нд эхэлсэн дайны улмаас Газын зурваст 14,800 гаруй хүн амь үрэгдсэн байна. Тэдний 6 мянга нь хүүхдүүд байсан гэж Газын зурвасын эрүүл мэндийн яам мэдээлсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.