ДЭЛХИЙ

Бургер идэхээр дугаарлаж байсан эрчүүд маргалдаж, нэгнийгээ хутгалжээ

АНУ-д хоёр эр үл ойлголцлоос болж нэгнийгээ хутгалсан хэрэг гарсан тухай Тревор Ноагийн хөтлөн явуулдаг The Daily Show арваннэгдүгээр сарын 8-ны дугаартаа онцолжээ.

Үйл явдлыг тодруулбал, тус улсын түргэн хоолны зах зээлд багагүй байр суурийг эзэлдэг Popeyes нэрийн тахианы махтай бургерийг идэхээр хоёр эр дугаарлан зогсож байсан аж. Хэсэг хугацааны дараа тэдний дунд үл ойлголцол үүсэж, маргалдсан байна. Ингээд бургерийн газраас гарцгааж, маргалдаанаа үргэлжлүүлснээр тэдний нэг өврөөсөө хутга гаргаж ирэн нөгөө эрээ хутгалж орхижээ.

Бургер идэхээр дугаарлаж байгаад нэгнийгээ хутгалсан гэх эл явдал АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиан тариад байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button