Ирэх долоо хоногт нийт 9000 тн дизель түлш хилээр орж ирнэ

Шатахууны нөхцөл байдал ОХУ-ын Засгийн газар тус улсын нөхцөл байдлаас үүдэн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1537 дугаар тогтоолоор дэлхийн улс орнуудад нийлүүлэх шатахууны экспортдоо тодорхой хугацаагаар хязгаарлалт хийсэн.
Манай улсын хувьд Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулсны үр дүнд шатахууны хязгаарлалтад орохгүйгээр экспортоор шатахуун хүлээн авах зохицуулалт хийж, улмаар 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс экспортын ачилт эхэлсэн.
2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрийн хооронд импорт хийгдээгүй бөгөөд энэ үеийг өмнө бүрдүүлсэн нөөцөөрөө хангасан.
Дизель түлшний талаар: Манай улсын дизель түлшний сарын дундаж хэрэглээ 92-95 мянган тн байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 102.6 мянган тн дизель түлш импортоор орж ирснээс ОХУ-ын “Роснефть” компаниас 57.4 мянган тн, “НефтеХимСервис” компаниас 17.3 мянган тн, бусад нийлүүлэгчдээс 26.5 мянган тн, БНХАУ-аас 6.1 мянган тн тус тус импортолсон байна.
2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар ОХУ-аас нийт 581 шатахуунтай вагон замд явж байгаагаас 399 нь дизель түлштэй вагон /22,320 тн/, 182 нь автобензинтэй вагон /10,920 тн/ байгаа бол сүүлийн 3 хоногт 113 вагон буюу 6,780 тн дизель түлш татан аваад байна.
Түүнчлэн БНХАУ-аас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3500 тн дизель түлш орж ирснээс гадна 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-аас импортлох 31,500 тн дизель түлшний захиалгын төлбөрийг баталгаажуулсан.
Үүнээс эхний ээлжийн 2500 тн нь долоо хоногийн дотор хилээр орж ирэх төлөвтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха хулгайчууд юу ч гэж хошгируулаж мэднэ.
9 000 тн чинь аманд ч үгүй, хамарт ч үгүй л юм болно биз дээ !