Путины дайны машинд түлшгүй болох эрсдэл тулгарсан тул экспортоо зогсоолоо
ОХУ-ын Засгийн газар Беларусь, Киргизстан, Армени, Казахстанаас бусад орнуудад түр хугацаагаар бензин, дизель түлш экспортлохоо зогсоосон билээ. Түр хугацаа гэж мэдэгдсэн тул хориг хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм.
Барууны орнуудын зарим шинжээчид өвөл эхлэхээс өмнө ОХУ эрчим хүчний салбарт тоглолт хийж байна гэж үзэж байсан. ОХУ бол дэлхийн дизель түлшний хамгийн том нийлүүлэгч, мөн түүхий нефтийн хамгийн том үйлдвэрлэгч орон.
Кремлиэс мэдэгдэл хийхдээ дотоодын зах зээлийг тогтворжуулахын тулд ийм шийдвэр гаргалаа гэсэн билээ.
Гэхдээ зургаадугаар сард ОХУ Саудын Араб болон ОПЕК-ийн орнуудтай хамтран түүхий нефтийн экспортоо багасгасан. Түүнээс хойш газрын тосны үнэ дэлхий даяар 30 гаруй хувиар нэмэгдсэн юм.
Мөн “Eurasia Group” фирмийн Хеннинг Глойштейн “ОХУ Европ болон АНУ-ыг хохироохыг хүсэж байгаа. Одоо тэд яг л өмнө нь хийсэн үйлдлээ давтаж өвлийн өмнө нефтийн зах зээлээр тоглож байна. Дэлхийн энергийн зах зээлд эзэлдэг байр сууриа ашиглаж дуусаагүй гэдгээ харууллаа” гэж хэлжээ.
Зургаадугаар сараас хойш нефтийн экспортоо багасгасан мөн Глойштейний хэлсэн үгээс харвал ОХУ үнэхээр л нефтийг зэвсэг болгон ашиглаж байгаа мэт.
Гэхдээ эрчим хүчний экспорт Оросын засгийн газрын орлогын амин чухал эх үүсвэр. Нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хийн экспорт нь 2021 онд ОХУ-ын холбооны төсвийн 45 хувийг бүрдүүлсэн байна.
Европ ОХУ-д экспортын хориг тавьсны дараа БНХАУ, Энэтхэг, Турк гурав хамгийн том үйлчлүүлэгч нь болж хувирсан. Тус улс дайнд их хэмжээний мөнгө зарцуулж байгаа нь дамжиггүй. Иймд дайн урт хугацаанд үргэлжлэх төлөвт шилжих үед түр хугацаанд ч гэсэн экспортоо зогсоож, орлогын томоохон эх үүсвэрээ хаах нь учир дутагдалтай билээ.
Тэр бүү хэл хамгийн том хэрэглэгчдэдээ бензин, дизель түлш экспортлохоо зогсооно гэдэг нь нефтийг зэвсэг болгохоосоо илүү, үнэхээр л дотоодын зах зээлээ тогтворжуулахын тулд ийм шийдвэр гаргасан гэх дүгнэлтэд хүргэхээр байгаа юм.
Эх сурвалж: Fortune
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын нефть бүтээгдэхүүнийг авахгүй гээд байсан.Одоо болохоор крантаа хаачихлаа гээд хошигнох хэрэггүй дээ.Тоглолт юм даа
Дээрэмчидээс нээфт авах хэрэггүй. Нэг гарц олох л байлгүй. Сорилт гээд ойлгочих манайхан. Эхэндээ жаахан ядрах л байх тэгжийгаад учраа олно дөө
Манайх хэзээ ч нефт авч байгаагүй. Мэдлэггүй байж томрох гэх хэрэггүй. Шатахуун гадаадаас авч хэрэглэдэг монголчуудаа бас бодох хэрэгтэй шүү попрогч минь.
Хэдэн танкны түлшинд хотойх улс Орос биш л дээ. Михаилд нэг бодол бий дээ.
Путины шаг мадыг тайлах ухаантан одоогоор гараагүй л байна даа
Нефтийн компаниуд нь экспортоп их анхаарч, дотооддоо үнийн өсөлт бий болж эхэлсэн тул ийм арга хэмжээ авсан гэж оросын ТВ-үүдээр мэдээлж байх шиг байна лээ.
Нефтийн экспорт яриагүй, харин бензин, дизелийн түлшний хязгаарл�##�тын тухай ярьж байгаа бус уу. Түүхий нефть зарсаар л байгаа бол уу
Цаг хугацааны л асууд�##� байсан шд