Гадаад мэдээДЭЛХИЙ

Романсын залилан үйлдэж 1 сая ам.доллар завшсан Япон эмэгтэй 9 жилийн хорих ял сонсжээ

Японы сошиал орчинд “Riri the sugar baby” нэрээр танигдсан Май Ватанабэ залилангийн хэргээр есөн жилийн хорих ял сонссон байна.

Тэрбээр ахмад насны эрэгтэйчүүдээс хэрхэн мөнгө салгаж, романсын залилан хийх зааварчилгаа хүртэл зардаг байсан юм. Даваа гарагт /2024.04.22/ Нагояа хотын дүүргийн шүүх 25 настай Ватанабэг 2021 оны гуравдугаар сараас 2023 оны наймдугаар сар хүртэл гурван эрэгтэйгээс 150 сая иен (970 сая ам.доллар, 3.2 тэрбум төгрөг) залилсан гэж үзжээ.

Ватанабэ тэднээс “Эцэг эхтэйгээ холбоогоо тасалсан болохоор мөнгө хэрэгтэй байна” гэх мэтээр худал ярьж мөнгө салгадаг байсан юм.

Шүүх дүгнэлтдээ түүнийг хохирогчдоо өөртөө дурлуулах замаар удаа дараа залилсан нь "хүмүүсийн сайн санааг ашигласан зальтай гэмт хэрэг байсан" гэж бичжээ.

Зарим хохирогч бараг бүх хөрөнгөө алдсан тул хүндхэн ял оноосон гэж тус дүгнэлтэд бичсэн байна. Есөн жилийн хорих ялаас гадна Ватанабэг 8 сая иений нөхөн төлбөр төлөхийг шүүх тушаажээ.

Прокурорууд түүнд 13 жилийн хорих, 12 сая иений торгууль оногдуулахаар зорьж байсан юм.

Түүний ялыг хүндрүүлсэн өөр нэг зүйл бол эрчүүдээс хэрхэн мөнгө салгах зааварчилгаа худалдсан явдал байжээ. Ватанабэгийн зааварчилгааг худалдаж авсан нэг эмэгтэй 10 сая иений залилан хийсэн хэрэг гарсан аж.

Шүүх “Ватанабэ гарын авлага зарч, бусдыг ч мөн адил гэмт хэрэг үйлдэхэд уриалсан нь хорлонтой үйлдэл” гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-27 09:22

Ene gariin avlaga orchuulaad zarval avmaar baihiin

Угшигч
Угшигч
2024-04-27 09:35
Reply to  Зочин

hahaha

Зочин
Зочин
2024-04-27 10:05

"Гарын авлага зарч" биш "зарж". Чаатны саажсан монгол хэлт боловсролгүй сэтгүүлч гуай!

Иргэн
Иргэн
2024-04-27 10:30

970 сая дрллар гэнэ үү? Мэдээгээ хянадаггүй, бас сэтгүүлч нь тоо бодож чаддаггүй юм уу?

Зочин
Зочин
2024-04-27 11:05

2032 оны 8 р сар ?

Зочин
Зочин
2024-04-27 17:22

2032 on uuu za bur ireedui tsag dr zalilan shaadag tsag hugatsaagaar ayalag ch ain

Холбоотой мэдээ

Back to top button