Бүтээл туурвил болон бизнес эхлэх, хагалгаа хийлгэхэд сайн
2024.04.27/ БЯМБА ГАРАГ
ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР
- Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
- Наран ургах, шингэх: 05.40-19.59
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Мунхрахуй
- Суудал: Уул
Аргын тооллын 4 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 19, Эрхтэний тэнгэрт одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:40-19:59. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.