УЛС ТӨРУлс төрийн мэдээ

СЕХ: УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ 12 нам, нэг эвсэл өгөөд байна

Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн авч эхэлсэн юм.  Дээрх хүсэлтийг өнөөдөр мөн хүлээн авна.

Одоогоор

  • ХҮН нам /ХҮН/,
  • Монголын Либерал нам /МЛН/,
  • Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/,
  • Иргэний хөдөлгөөний нам /ИХН/,
  • Ардчилал шинэчлэлийн нам,  
  • Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/,
  • Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/,
  • Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/,
  • Үндэсний эвсэл /МНН-МҮАН/,
  • Их эв нам /ИЭН/,
  • Иргэний зориг ногоон нам /ИЗНН/,
  • Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/,
  • Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд байна. 

Тодруулбал, 12 нам, нэг эвсэл УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор өгөөд байгаа нь энэ юм.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт  зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Сануулахад, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр ээлжит бус хуралдаан хийж, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх асуудлаар хуралдсан. Өнөөдөр шийдвэрээ албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button