Улс төрийн мэдээ

Л.Мөнхбаясгалан: “Орлогоо нотлох” ёстой байсан Ерөнхийлөгчийн нэр хүнд ногдол ашгийг тараа гэснээр суга өслөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өгсөн.

Үүнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрбээр "Ерөнхийлөгч "Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд хий" гэв. Ингэх нь ойлгомжтой байсан л даа. Эхлээд Засгийн газраар баахан бүтээн байгуулалтад зориулуулна гэж 2027 оны төсөвт оруулж ирсэн. Мэдээж сөрөг хүчин сөрнө гэдгийг тооцсон. Сайхан сөрөөд өгтөл Засгийн газар буцааж таталгүй яахав. Ингэхдээ манай зарим дарга нар “АН -ын шаардлагыг Засгийн газар хүлээн авлаа” гэж ёстой улны улс төр хийгээд хэдэн лайк цуглуулсан ухаантай. Эцэст нь бүх онооны нийлбэр Ерөнхийлөгч дээр очоод наалдчих нь энэ. Гэхдээ хууль зөрчөөд шүү дээ.

Одоо нөгөө “Орлогоо нотлох” ёстой байсан Ерөнхийлөгчийн нэр хүнд суга өснө. Хууль зөрчөөд дахиад дэвшсэн ч гарахаар болчихлоо. Үүнийг хүчиндэж хийдэг “хүчний улс төр” гэмой. Юун нөгөө Бага тэнгэр дэх хаус маус, Тэрэлж дэх жуулчны бааз мааз… тийм биз дээ. "Орлогоо нотло” цуглааныхан Ерөнхийлөгчийг магтаад эхнээсээ дарга цэрэг болоод гангарч байна даа" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орлогоо нотол. Хар массыг хуураад болчих уу. Хуурнадаа гуйа.

Холбоотой мэдээ

Back to top button