Улс төрийн мэдээ

Н.Алтанхуяг: Татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгэн гарч ирээд "Санта" шиг тараах нь буруу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өгсөн. Үүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрбээр "Өнөөдөр иргэдийн амьдрал ядуу байгаа нь үнэн. Манай Эдийн засгийн сайд солиорсон байна билээ. "Монгол Улс өндөр хөгжилтэй, гайгүй түвшинтэй орон болчихлоо" гээд ярьж байна. Гэтэл хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байгаа учраас мөнгөө авъя гэх санал гаргаж байна шүү дээ. Авъя гэх хууль байхгүй. Тэр мөнгийг тараая гэж ярьж байгаа юм бол тараах зохицуулалттай хууль санаачлах гэж байгаа юм байлгүй.

Н.Учрал сайд өөрөө л тэтгэвэр нэмчихсэн юм шиг яриад яваа. Энэ бол Засгийн газраас оруулж ирсэн саналыг УИХ дэмжсэн шийдвэр. Тэр мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Түүнээс ямар нэгэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын мөнгө шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгэн гарч ирээд "Санта" шиг тараах нь буруу шүү.

"Ирээдүй өв" сан гэж байлаа. Одоо мөнгө нь хуримтлагдаад, их болчихсон байх байсан. Тэгтэл хүүхдийн мөнгийг тэндээс олгоно гэх шийдвэр гаргаж үгүй болгосон" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хулхисүх дэндлээ.Орлогоо нтол

Холбоотой мэдээ

Back to top button