Улс төрийн мэдээ

Шинэ томилгоонууд | Хэн нь хэн бэ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармааг, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг, СХД-ийн ИТХ-ын даргаар Д.Идэрзаяаг томилсон. Тэдний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ, боловсрол, ажлын туршлагыг нь нэгтгэн хүргэе.

Чингэлтэй дүүргийг удирдах З.Төмөртөмөөгийн танилцуулга:

ХОМ

  • Өөрийн орлого: ₮78 сая
  • Гэр бүлийн орлого: ₮0
  • Байр орон сууцгүй
  • Автомашингүй
  • Үнэт эдлэл: ₮150 сая
  • Хадгаламж: ₮4.7 сая
  • Зээлгүй
  • Түрүү Инфо эжэнси ХХК-д хувьцаа эзэмшдэг

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1995-2005 он Баянхонгор аймгийн 3-р дунд сургууль /БҮРЭН ДУНД/
  • 2005-2010 он Соёл урлагийн их сургууль,  Соёл урлагийн удирдлага /БАКАЛАВР/
  • 20014-2016 он  Сан дээд сургууль /МАГИСТР/

Ажлын туршлага

  • 2006-2009 он  “Их монгол” радиогийн Гүйцэтгэх захирал
  • 2012-2013 он “Royal TV” телевизийн Гүйцэтгэх захирал
  • 2013-2015 он “Zaluu.com” сайтын Гүйцэтгэх захирал
  • 2010-2015 он НАМОХ-ны дэд ерөнхийлөгч
  • 2014-2015 он ШӨХТГ-ын даргын зөвлөх
  • 2015 оноос “Монголын оюутны холбоо”-ны дэд ерөнхийлөгч
  • 2016 оноос УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх
  • 2016 оноос СУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оноос УИХ-ын Ажлын албаны гишүүний зөвлөх
  • 2019 оноос УИХ-ын даргын зөвлөх
  • 2021-2021 Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч
  • 2021-2023 он Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч
  • 2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
  • 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон.

Сонгинохайрхан дүүргийг удирдах Д.Ундармаа

ХОМ

  • Өөрийн орлого: ₮39 сая
  • Гэр бүлийн орлого: ₮8.6 сая
  • Нийтийн орон сууц 1, автозогсоол 1: ₮160 сая
  • Суудлын жижиг машин Nissan Teana - 1: ₮6.8 сая
  • Эзэмших-0.5012м2-1, Эзэмших-400м2-1, Эзэмших-700м2-1: ₮90 сая
  • Хадгаламж: ₮37 сая
  • Авлага: ₮20 сая
  • Зээл: ₮26 сая

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1985-1995 он ЕБС-ийн 76 дугаар сургууль /БҮРЭН ДУНД/
  • 1996-2000 он УБИС-ийн Ерөнхий боловсролын сургуулийн багш /БАКАЛАВР/
  • 2001-2003 он Удирдлагын академи, Нийгмийн удирдлагын менежер /МАГИСТР/

Ажлын туршлага

  • 1995-1999 он ЕБС-ийн 76 дугаар сургуульд Багш
  • 1999-2001 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т 11 дүгээр хорооны Засаг дарга
  • 2001-2008 он Автобус III НӨҮГ-т Захиргаа хүний нөөцийн албаны дарга
  • 2008-2018 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т 11 дүгээр хорооны Засаг дарга
  • 2018-2021 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч
  • 2021-2022 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын зөвлөх
  • 2022-2024 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч
  • 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Дарга.

СХД-ийн ИТХ-ын даргаар томилогдсон Д.Идэрзаяа

Д.Идэрзаяа өмнө нь СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, “Хүнс хангамж” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байжээ.

ХОМ

  • Өөрийн орлого: ₮59 сая
  • Гэр бүлийн орлого: ₮4.2 сая
  • Нийтийн орон сууц 2, зуслангийн байшин 1: ₮211 сая
  • Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 - 1: ₮180 сая
  • Хонь-283: ₮42 сая
  • Эзэмших-605.5га-1, Эзэмших-700м2-1: ₮21 сая
  • Үнэт эдлэл: ₮5.4 сая
  • Хадгаламж: ₮3.5 сая
  • Зээл: ₮10.4 сая

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button