Европ даяар супермаркетуудын хөргөгчүүд цахим халдлагад өртөж хүнснүүдээ хаяхад хүрчээ
Даваа гарагт /2026.11.02/ Европ даяар супермаркетуудын хөргөгчүүд цахим халдлагад өртөж, дотоод температур нь их хэмжээгээр нэмэгдсэний улмаас дэлгүүрүүд хүнснүүдээ хаяхад хүрсэн байна. Тухайлбал Бельгид “Ahold Delhaize”, Люксембургт “Colruyt”, Шведэд “ICA”, “Coop” сүлжээ супермаркетуудын хөргөгчүүд цахим халдлагад өртжээ.
Стокхолм дахь “ICA” сүлжээ супермаркетын салбарын борлуулалтын менежер Энгла Ингвалл даваа гарагт /2026.11.02/ хэлэхдээ “Бүх зүйл сүйдлээ. Цахим халдлага гарч, манай бүх хөлдөөгчийн температур 50 хэм хүртэл нэмэгдсэн” гэсэн юм. “ICA” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Шөнийн цагаар гарсан хэргийн улмаас цөөн тооны салбарт хөргөлтийн болон хөлдөөх системд доголдол үүссэн талаар мэдээлэлтэй байгаа” гэжээ. Өнгөрсөн сард Францад үүнтэй адил халдлага гарсан байна. Тухайн үед хакерууд олон зуун супермаркетын хөргөлтийн системүүд рүү халдсаны улмаас гал гарч, их хэмжээний хүнс муудсан юм.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
teneg hyyrnyyd wee ideh yumruugaa dairdag