Нийгмийн

"Х.Нямбаатар иргэдийн машины дугаар авах эрхийг хязгаарласан ч өөрийн томилсон 30 "цэрэгт" азын дугаар наймаалцсан"

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Зундуйдорж Авилгатай тэмцэх газарт хандан, Хотын дарга асан Х.Нямбаатартай холбоотой  нотлох баримтуудыг шалгуулахаар  АТГ-т албан ёсоор хүлээлгэн өгч байна гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр, Улаанбаатар хотын оршин суугчид автомашины дугаар авахын тулд маш олон хязгаарлалт, хүндрэлтэй тулгардаг. Гэтэл эрх мэдэлтний томилсон хүмүүс болон тэдний гар хөл бологч 30 орчим этгээд амралтын өдөр, шөнийн цагаар азын дугаар наймаалцдаг байсан нотлох баримтуудыг АТГ-т өгч байна

Машины нэг ширхэг дугаар хамгийн дээд тал нь 100 сая төгрөгт хүрч байгаа бөгөөд дундаж үнэлгээ нь 3, 5, 15 сая төгрөг байна. Нийтдээ 50–100 сая төгрөгийн үнэлгээтэй 810 удаагийн зөрчил, үйлдэл тогтоогджээ. Үүнд холбогдох 30 хүний нэрсийн жагсаалт гарсан бөгөөд уг асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой гэдгийг онцоллоо. 

Дээрх хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, тушаал шийдвэрийг нь биелүүлсэн хүмүүс өнөөг хүртэл төрийн албанд ажиллаж, шийдвэр гарган, машины дугаарын наймаагаа үргэлжлүүлсээр байгааг тэмдэглэв.

Мега төслүүдээс гадна жижиг төсөл, шийдвэр бүрээс татаас авдаг систем бий болсныг дурдаад, уг тогтолцоог санхүүжүүлж буй хэлбэр нь хотын дарга асан Х.Нямбаатарын баримталдаг зарчимтай холбоотой болохыг шүүмжиллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button