НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Мөнхтамир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөрт 4-5 машинаар шатахуунаа дүүргэх асуудал гарсан

Өнөөдөр АҮЭБЯ-ны шуурхай штабын  хуралдаан боллоо. Тус хурлаар хэлэлцсэн асуудлыг АҮЭБЯ-ны дэд сайд Б.Мөнхтамир танилцууллаа.

2026 оны аравдугаар сард ОХУ-ын Ангарск нефтийн үйлдвэрээс захиалсан 57 мянган тонн шатахуунаас 51 мянга нь ачигджээ. Үүний 5700 тонн шатахуун замдаа яваа төлөвтэйбайна. БНХАУ-аас захиалсан 8000 тонн шатахуун бүрэн орж ирсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:

АИ92 - 10 хоног

Дизель түлш - 28 хоног

Онгоцны түлш - 36  хоногийн нөөцтэй байна.  

ОХУ-аас арваннэгдүгээр сард татан авах шатахууныг нэмэгдүүлснээс гадна Казакстанаас 3000 тонн, БНХАУ-аас 8000 тонн, БНСУ-аас 12 мянган тонн шатахууныг авахаар баталгаажуулж улсын энгийн хэрэглээнээс 20 орчим мянган тонноор нэмэгдүүлсэн тул цаашид шатахууны нөхцөл байдал сайжирна.

Мөн шатахуун нөөцлөх нөөцийн сав нэмэгдүүлж багадаа 3 сарын нөөцтэй байхаар  ажиллаж байна. “Шинэ эрин” ХХК-ын шинээр барьж буй 16 мянган метр.куб шатахууны савны байгууламж ашиглалтанд ороход бэлэн болсон. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд 200 орчим шатахуунтай вагон байгаа. Цаашид ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийж буй хамтын ажиллагааны хүрээнд шатахууны тасалдал үүсэхгүй гэдгийг мэдэгдлээ.

Энгийн АИ92 автобензинийг евро92 хэмээн зарж байна гэх иргэдийн гомдол дээр Ашигт малтмал газрын тосны газраас шалгалтуудыг хийж байна. Ингэж зарах ямар ч боломжгүй. Гаалиар орж ирж буй шатахууны дээж, буулгалт, ШТС-ууд дээрх орлого зарлагыг нэгдсэн системд  оруулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Шатахууны нэгдсэн цахим системийг арванхоёрдугаар сарын 15 гэхэд ашиглалтанд  оруулснаар benzin.mn сайтаас ШТС-уудын шатахууны хэмжээ зэрэг бүх мэдээллийг нээллтэй харах боломж бүрдэнэ.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Е-Mongolia-гийн комиссын актыг, мөн асран хамгаалагчийн бичгийг шалгаж баталгаажуулснаар оочер дараалалгүй шатахуун олгох ажлыг ШТС-ууд зохион байгуулж байна. Үүний хажуугаар хуурамч бичиг баримт бүрдүүлэх, хөгжлийн бэрхээлтэй иргэд нэг удаа бус өдөрт 4-5 удаа өөр өөр машинтай ирж шатахуун дүүргэх асуудлууд гарч байгааг хэллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button