Нийгмийн

“Аргал Ойл” ХХК: БНСУ-аас нийлүүлэхээр гэрээлсэн евро92 шатахуун усан онгоцоор ирж яваа

Өнөөдрийн байдлаар ОХУ-аас 218 вагон шатахуун Монгол руу тээвэрлэгдэж байгаа

АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир болон холбогдох байгууллагуудын төлөөлөл шатахууны нөхцөл байдлын талаар өнөөдөр (2025.11.06) мэдээлэл хийв.  

Б.Мөнхтамир “Автомашины хэрэглээний өсөлттэй холбоотой Монгол Улсын шатахууны эрэлт сүүлийн 4 жилд тогтмол нэмэгдэж байна. Жилд 1.7 сая тонн шатахуун хэрэглэдэг байсан бол одоо 3.1 сая тонн болж хоёр дахин өссөн. Аравдугаар сард 67 мянган тонн шатахуун ОХУ болон БНХАУ-аас орж ирсэн. ОХУ-ын Ангарск үйлдвэрээс нийлүүлэх 57 мянган тонн шатахуунаас 400 тонн дутуу байна. Арваннэгдүгээр сарын байдлаар ОХУ-аас АИ92 бензин 70 мянга, Казакстан улсаас 3000, БНСУ-аас 12 мянга, БНХАУ-аас 8000 тонн буюу нийт 93 мянган тонн шатахууны захиалга баталгаажуулсан. Цаашлаад энэ тоог нэмэгдүүлэхэд ААН-үүд хэлэлцээр хийж байна. Хэрэв хэлэлцээрүүд амжилттай болбол энэ сард 100 мянган тонн шатахуун буюу сарын хэрэглээгээ хангах төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас 218 вагон шатахуун манай улс руу ирж байгаа нь 6 өдрийн хэрэглээ юм" гэлээ.

Түүнчлэн УБТЗ-д үүсээд буй шатахуун ачсан вагоны дараалал нь дизель түлшнээс шалтгаалж байгаа, бусад төрлийн шатахууныг дор бүр нь борлуултад гаргаж байгаа тул нөөцөлж зохиомлоор хомсдол үүсгэсэн зүйлгүй, харин Монополын эсрэг газар шатахуун түгээх станцууд үндэслэлгүй үнээ нэмсэн, үгүйг шалгаж хянах үүрэгтэй гэв.

Гаалийн ерөнхий газраас хилээр орж ирж буй шатахууны хилээр орж ирж буй тоон мэдээлэлд энэ оны нэгдүгээр сараас арвэннэгдүгээр сарын 5-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд  нийт 2.5 сая тонн шатахуун импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар, 2024 онтой харьцуулахад 26 хувиар тус тус нэмэгдсэнийг хэллээ.

УБТЗ тээвэр зохион байгуулалтын албаныхан “Өнөөдрийн байдлаар УБТЗ-д нийт 1520 вагонтой нефтийн бүтээгдэхүүн байна. Үүнээс 63 вагон нь АИ92, 1443 вагон дизел түлш, 23 вагон онгоцны түлштэй. ОХУ-аас хоногт дунджаар 8 вагон ирж байгаагийн 4-5 нь нефтийн бүтээгдэхүүн байгаа. Томоохон ААН-үүд илүү шатахуун авч байгаа” гэв.

“Аргал Ойл” ХХК-ын гүйцэтгэх захирал Сансартуяа "Манай компанийн зүгээс 10-12 мянган тонн евро92 шатахууныг оруулж ирэхээр өнгөрсөн сард БНСУ-тай гэрээгээ хийсэн. Усан онгоцоор оруулж ирэхээр замдаа яваа бөгөөд энэ сарын дундаас орж ирэхээр тооцоолж байна. Хэрэв ороод ирвэл “Аргал Ойл” ХХК-ийн салбаруудаар болон хамтран захиалсан “Магнай Трейд”  ХХК-ийн төвийн салбарууд болоод баруун аймгуудын салбараар түгээгдэнэ. Үнийн хувьд эх үүсвэрээсээ шалтгаалаад өөр өөр байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button