Б.Амарсанаа: Хоёр ШТС Евро-92 болон энгийн 92 бензинийг сольж, хольж зарсан байж болзошгүй

Өнөөдөр буюу 2026 оны 11-р сарын 9-ний өдөр шатахууны нөхцөл байдлын талаар Шатахууны шуурхай штабаас мэдээлэл өглөө. Энэ үеэр Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа ШТС-уудад хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээллийг танилцууллаа. Тэрбээр "Нийт 482 ШТС-д давхардсан тоогоор хяналт шалгалт хийсэн. Үүний үр дүнд шатахуун түгээх станцуудын 75 хувь нь хэвийн ажиллаж байгаа бол үлдсэн 25 хувь нь шатахууны нөөц дууссан болон техникийн шалтгаанаар үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.
Энэ амралтын өдрүүдэд хоёр ШТС евро5-92 болон энгийн 92 бензинийг сольж, хольж зарсан тохиолдол гарсан. Энэ асуудлаар хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа учир одоогоор нэрсийг нь зарлах боломжгүй байна. Эцсийн байдлаарх шинжилгээний хариу гарсны дараагаар нуулгүй зарлана. Мөн хоёр болон түүнээс дээш түгээгүүрээр зэрэг үйлчилж буй ШТС-ын тоо өмнөх шалгалтаас 60 хувиар нэмэгдсэн. Харин автомашины дарааллын хувьд ШТС-уудын 75 хувьд 30 хүртэлх автомашин, үлдсэн 25 хувьд 30-аас дээш автомашин дугаарлан зогсож байна" гэлээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За да 2 хон ШТС ч биш байха, ард түмнийг хуурч, шулж ханахгүй юмаа. Хяналт шалгалтаа сайн хий…
Бензин хийгээд ENGINE check ассан машины жолооч нар хохирлоо хэрхэн барагдуулах вэ
Энэ нөхөр ажилаа тааруухан хийж байгаагаас болоод л энгийн АИ92 евро92 болж төрөл арилжаад байгаа, ер нь евро92 сэжигтэй эд дээ
Энэ шуналын бузрууд 92 оо 95 үнэтэй 92 гээл зарж ашиг олж баыгаа нь ойлгомжтойштэээ
Битгий эргүү юм яриад бай тийм бол тийм үгүй бол үгүй шууд хэлээч ойлгомжгүй юм ярьж орхичоод хахууль авах гээд бгаан муу
Ямар сонин бна, яагаад монголд бензин ховордоод, үнэд ороод бна. Дэлхий даяр бензин илбэг, ус шиг зараад. Орос улсад (манайх ОХУаас 95% бензинээ авдаг) үнэгүй тараагаад бна гншүү. Монгол хөдөөний малуудаа наадх толгойгоо жоохон ажилуулаач дээ, их хэрэггүй, чадахчгүй. Америк Ираны , Орос Украйны дайнаас болж бензин их илбэг, хямдахан болоод бншүү малуудаа
Олигтой үг ч хэлж чадахгүй хулчгар дарганцар вэ? Бензинийг сольж, хольж зарсан байж болзошгүй гэнээ. Ийм новшууд хурга дарга хийгээд авилгал авч суугаа цагт төр засаг хүчин мөхөс, сул дорой байх юмдаа